Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах "Формейшн" тэмцээн ХБНГУ-ын Бремен хотын “ЦҮВ Arena” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 07-нд боллоо. Тус тэмцээнд энэ жил манайхаас Монголын бүжгийн спортын холбооны “Star”, “Moon dance” гэсэн хоёр хамтлаг анх удаа оролцсон юм.
Харин тус тэмцээнд "Moon dance" бүжгийн хамтлаг амжилттай оролцож хагас финалд шалгаран 9-р байранд оржээ. Анх удаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож, олон орны чадварлаг хамтлагуудтай өрсөлдөж, амжилттай оролцож чадсан хамтлагийн бүх тамирчдад нийт уншигчдынхаа зүгээс халуун баяр хүргээд авъяаслаг залуусын зургийн цомгоос толилуулж байна.
www.URLAG.mn