Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»Олимпийн бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байна
Сонгодог

Олимпийн бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байна

Урлаг Урлаг24/07/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Испанийн “El Mundo” агентлагийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Лондоны Олимп эхлэхэд ердөө гурван хоног үлдлээ. Иймээс Лондоны Олимпийг зохион байгуулах хорооны дарга лорд Себастян Коугийн ажил улам л ундарч байна.

 

Олимпийн аварга асан тэрбээр “Бүх зүйл графикийн дагуу явагдаж байна. Шийдэгдээгүй гэх асуудлууд нь томоохон үйл явдлын өмнө болдог энгийн л санаа зовоох зүйл” хэмээн мэдэгдэж байгаа юм.

Тэгвэл “Der Spiegel” сэтгүүл сүүлийн дугаараа Лондон 2012 Олимпийн наадмын бүтээгүй ажлуудад зориулжээ. Харин Коугийн хувьд британи хүний тайван зангаар тавьсан зорилгодоо хүрэхээр ажиллаж байгаа бөгөөд сэтгүүлчдэд бүх зүйлийг өөдрөгөөр харахыг уриалсан байна.

Нээлтийн өмнөх ачаалал

Олимпийг зохион бай­гуулах хорооныхон нээлтийн арга хэмжээний уран сайхны хэсэгт асуудал байгааг нуусангүй. Тэд Английн байгаль, У.Шекспирийн “Хар салхи” эмгэнэлт инээдмийн жүжгийн сэдвээр тоглолтынхоо сценарийг бэлтгэжээ. Үүнд нийт 33 сая евро төсөвлөсөн байна.

Арга хэмжээг удирдагч Дэнни Бойл зохион бай­гуулалтын асуудлаас болж “Olympic Broadcasting Service” компанийнхантай байнга маргаан дэгдээж байгаа гэнэ. Нээлтийн ажил­лагааны давтлага хэтэрхий хожимдож эхэлснээс гадна үзэгчдийг шөнийн 12:30 цагаас өмнө метрондоо ам­жиж суулгахын тулд тоглолтыг 30 минутаар танасан нь гал дээр тос нэмжээ.

Дуусдаггүй бороо

Дөрөвхөн сарын өмнө Лондон хот хуурайшилтад бэлтгэж, усалгааны хоолой ашиглахыг хориглосон. Гэтэл гуравдугаар сарын сүүлчээс эхлэн бороо тас­ралтгүй орж, 2012 оны зун хагас зууны түүхэн дэх хамгийн чийглэг улирал болов. Тиймээс хэдэн долоо хоногийн турш цаг агаар сайхан байна гэсэн цаг уурч­дын үгэнд хэн ч итгэхээ больжээ.

Английн зүүн өмнөд хэсэгт үер бууж, онцгой байдал зарласантай зэрэгцэн Олимпийн зохион байгуулах хороо хур тунадастай тэмцэх олон арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрчээ. Бороо хур их орох нь хөнгөн атлетик, морин спорт гээд гадаа бо­лох бүхий л тэмцээнүүдэд таагүйгээр нөлөөлнө. Тий­мээс тус улс газар нутгаа бү­хэлд нь бүрхэх дээвэр хийх хэрэгтэй хэмээн хо­шиг­ноцгоож байна.

Аюулгүй байдалд анхаарал тавиагүй

G4S хамгаалалтын бай­гууллагын азгүйтэл Дэвид Камероны Засгийн газарт томоохон сургамж өгчээ. Дэлхийн 120 оронд 600 мянга гаруй ажилтантай, аюулгүй байдлын бүхэл бүтэн эзэнт гүрнийг тэргүүн Ник Баклс өмнө нь тооцоолж байсан 10.4 мянган ажилтныхаа ердөө гуравны нэгийг л наадмын үеэр гаргаж чадна хэмээн өнгөрсөн долоо хоногт парламентдаа мэдэгдсэн байна.

Цэргийнхэн хангамж муутай байна

Хамгаалалтын байгуул­лагынхан аюулгүй байдлыг хангаж чадахгүй нь ойл­гомжтой болсон тул Бри­танийн арми туслахаар болжээ. Хамгийн их хам­гаалалттай дүүрэг болох “Fort Stratford” буюу Олим­пийн паркийн ойролцоо 19 мянган цэрэг байрлана. Энэ нь Афганистанд ажиллаж буй Британийн армийнхнаас даруй хоёр дахин их тоо юм.

Эндхийн барилгын дээв­рүүд дээр зенит пуужин тавьж, агаарт “Lynx” нисдэг тэрэг, “Typhoon” сөнөөгч онгоц хөөргөн, Темза мөр­нөөр “HMS Ocean” хөлөг онгоц явуулах юм байна. Ин­гэснээр Лондон бүслэгдсэн хотыг санагдуулам болжээ. Гэтэл түр лагерьт байрласан цэргийнхэн эзэнгүй ба­рил­гад сандал дээр хоноглож байгаа юм байна. Тиймээс тэд “Афганистанд байгаагаас дор байна” хэмээн ахуйн нөхцөл тааруу байгаа талаар байнга гомдоллох болжээ.

Замын түгжрэл ихсэв

Олимпийн наадам эхлээ ч үгүй байхад Лон­дон хот руу ордог замууд түгжирч эхэлжээ. Ялан­гуяа Олимпийн наа­дамд зориулан тусгайлан хаасан гудамжнуудын 150 км зам, ялгасан зурвасаас болж таксины жолооч нар бухим­дацгааж, хөдөлгөөнийг хаана хэмээн айлгах бол­лоо. Метроны ачаалал II Елизавета хатан хааны ойн үеийнх шиг нэмэгдээгүй ч галт тэрэгний зарим хэсгийн хөдөлгөөн үе үе зогсож буй нь Лондоны дэд бүтэц хэрхэн хуучирсныг илтгэнэ.

Хотын захаас Страт­фордын чиглэлийн цахил­гаан галт тэрэг хол зайтай, дүүрэн хүнтэй ирсээр байна. Олимпийн наадмын үеэр энэ байдал үргэлжилбэл нэг сая зорчигчоо дийлэхгүй, метро дотроосоо ханзрах аюул нөмөрчээ.

Ажил хаялт ч үргэлжлэх нь

Эндхийн гаалийн ажилт­нууд долоодугаар сарын 26-нд ажил хаялт зарлахаар болов. Тэд Лондоны нисэх онгоцны таван буудлын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн байна. Ялангуяа Хитроу нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хоёр цагийн турш зогсоохоор шийджээ.

Гаалийн ажилтнууд цомхт­гол, цалин хөлс зэрэг асуудлаас болж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж буй аж. Түүнчлэн тээврийн ажилтнуудын мэргэжлийн холбооныхон наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд төмөр замын шугам дээр ажил хаялт зарлахаа мэдэгджээ.

Бэкхемийн уур хилэн

Олимпийн хөлбөмбөгийн шигшээгийн дасгалжуулагч Стюарт Пирс бүрэлдэхүүндээ Дэвид Бэкхемийг багтаахгүй гэж мэдэгдсэнээс хойш Олимпийн наадмын таагүй асуудлууд өрнөсөн гэхэд болно. “Лос-Анжелес Га­лакси” багийн тоглогч, 37 настай Бэкхем төрсөн нутгийнхаа талбай дээр гарна хэмээн итгэж, Олим­пийн наадмыг Лондонд зохиохын төлөө бүх хүчээ дайчилсан билээ. Гэвч Пирс түүний мөрөөдлийг үгүй хийж, шигшээгийн бүрэл­дэхүүнд авсангүй.

Үүний дараа Дэвид, эхнэр Виктория Бэкхем нар маш их хилэгнэсэн билээ. Харин Лондоны Олимпийг зохион байгуулах хорооны дарга лорд Себастян Коу энэ талаар “Дасгалжуулагч хүндхэн шийдвэр гаргасан гэдгийг мэдэж байна. Гэхдээ би хөлбөмбөгийн хорхойтны хувьд Бэкхемийг талбай дээр гараасай гэж бусдын адил хүсч явсан” хэмээн мэдэгджээ.

 

Өглөөний сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.