Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»“Монгол сонгодог”-ын тасалбар эрэлттэй байна

“Монгол сонгодог”-ын тасалбар эрэлттэй байна

Урлаг Урлаг27/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-11-14_0904501732222222012-11-21-22-50[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сонгодог урлагийн гайхам сайхныг мэдрүүлхээр ирэх сарын нэгэнд “Тусгаар тогтнолын ордны тайзнаа манай улсын нэрийн хуудас болсон уран бүтээлчид хамтран тоглох нээ. Учир нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэн анхны концертийг ийнхүү хийх гэж буй юм.

Тэрээр монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээс түүвэрлэн үзэгч түмнээ толилуулах бөгөөд урилгаар монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон  Ардын жүжигчин А.Долгор,  ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин  СТА Д.Отгонжаргал нар оролцох ажээ.

Түүнчлэн Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Удирдаач МУУГЗ Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид Удирдаач МУСТА Д.Түвшинсайхан нар хөг аялгууг эгшиглүүлж байгаа нь тус концертын чансааг илэрхийлж буй юм.

Тэрээр “Монгол сонгодог”-ын тасалбар худалдаанд гараад  7 хонож байгаа ч хэдийнээ дуусаж байгаа талаар яригдаж эхэлсэн юм.  Үнэхээр монголын үзэгчид тэр дундаа сонгодог урлагийн үнэнч шүтэн бишрэгчид тус концертыг үзэлгүй өнгөрчих вий хэмээн яарсан нь энэ бизээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сюзан Сарандон улс төрийн үзэл бодлоосоо болж киноны дүрүүдээ алдсаар байна

07/09/2026

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.