Испаний “MANGO” брэндийн энэ зуны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлсон фото цомгийг толилуулж байна. Моделиор тус брэндийн “шинэхэн” дүр төрх болсон “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр, Австралийн загвар өмсөгч Миранда Керр ажиллажээ.
Сонирхуулахад, тэрээр өөгүй толигор арьс, үзэсгэлэн төгөлдөр бие галбиртай байх нууцаасаа “Cosmopolitan” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан ба энэ нь өдөрт 4 цайны халбага “кокосын тос” хэрэглэдэг болон хөнгөн зууш, ногоон цайг хүнсэндээ түлхүү хэрэглэдэгтэй холбоотой гэжээ.
www.URLAG.mn