Солонгорсон өнгө бүхий содон чамин хувцасаар хослон, рок попын ертөнцөд орж ирсэн “Гала”-гийн охид өрх тусгаарлаад удаж буй.
Дуучин Ч.Ану “Ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр уран бүтээлээ туурвин, аялгуут дуугаараа үзэгчдээ баясгаж өөрийнхөө боловсрол мэдлэгийг дээшлүүлэн хилийн чанадад суралцаж яваа.
Харин дуучин Болороо чинээлэг эрийг насны ханиараа сонгон,халамжит хань, сайн ээжийн үүргийг гүйцэтгэн нам гүм амьдарч байгаа билээ. Тэрбээр өдгөө нөхрийнхөө хамт хилийн чанадад амьдарч байгаа бөгөөд урлагт эргэн ирэх талаар бодохгүй байгаа гэнэ. Дуучин бүсгүй энэ тухайгаа “Олны танил байна гэдэг жаргалтай сайхан ч нэгэн бодлын их хэцүү. Тиймээс хэсэг хугацаанд ч гэсэн жирийн нэгэн иргэн гэдгээ мэдэрч, олны нүд, хэл амнаас хол, нам гүм амармаар байна. Би одоохондоо урлагт эргэж ирнэ гэж хэлж чадахгүй. Гэвч урлагт хайртай болохоор хэзээ нэгэн цагт уран бүтээлдээ эргэн орохыг үгүйсгэхгүй” хэмээн ярьдаг түүний сүүлийн үеийн шинэхэн зурагнуудаас хүргэж байна.
www.URLAG.mn