Зохиогч: Урлаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон билээ.
Энэ сарын 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар , 22-нд баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, яруу найрагч, ая зохиогч Басангийн Оюунхүү энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо өөрийн уран бүтээлийн дээжис тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар ярилцлаа.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 6. Санчир гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана.
20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Дэлхийн аварга хүртсэн тамирчдаа Монголын чөлөөт бөхийн холбооноос алтан гулдмайгаар шагнасан талаар өмнө нь мэдээлсэн.
Тухайлбал, С.Батцэцэгт нэг кг алтан гулдмай, мөнгөн медалийн эзэн Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алтан гулдмайг бэлэглэсэн юм. Тэгвэл Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат шагналд авсан 500гр алтан гулдмайгаа өөрийг нь үргэлж дэмжиж ирсэн ивээн тэтгэгчдээ бэлэглэсэн байна.
Монголын хувийн хэвшлийн анхдагч зочид буудлуудын нэг “Бишрэлт” зочид буудал эрхэм үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж дэлхийн стандартад нийцсэн буудал болон өөрчилөгдсөн шинэ төрхөө энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр албан ёсоор танилцуулж, нээлтээ хийлээ.
