Зохиогч: Урлаг

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол цэргийн музейд өнөөдөр 12.00 цагаас “Бид ялав” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэнгээр дайны үеийн бүхий л зэвсэг, гэрэл зураг гээд түүхэн үзвэрүүд нээгдэж байгаа аж.

Read More

“Зөөлөн гуниг” дууг сонсохоор “Мөнхий реп” хамтлагийг үгүйлдэг сонсогч, фэнүүд бишгүй олон биз ээ. Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан тус хамтлагийн “Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, “You and me” зэрэг дуунууд нь хит болж, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн.

Read More

Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор. Өвгөн хүнтэй ч зүгээр юм ярьчихгүй намчирхаад л улс төржөөд л, улс төрийн зарим луйварчдыг зүхнэ, огт ялгаагүй нөгөө заримыг нь амаа олохгүй магтана. Яриад байгаа хүмүүстэйгээ уулзаж байгаагүй, ярьсан юмыг нь хааяа зурагтаар сонссон боловч ойлгосон юм маруухан.

Read More

“Blue Moon” арт галлерей нь 2012 оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулдагаараа онцлогтой юм. “Blue Moon” арт галлерей нь монголын уран бүтээлчид төдийгүй дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллах, гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулдаг бөгөөд олон нийтэд зориулсан урлагийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Манай галерей нь орчин үеийн галерейн шаардлагад нийцэхүйц, тоног төхөөрөмж болон харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан бөгөөд өдөр бүр 09:00-с орой 24:00 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй ажиллаж байна.

Read More