“Даншиг наадам-хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр
Зохиогч: Урлаг
Бүгд найрамдах Хятад ард улсын зохиолч Зян Рунд дэлхийн монгол зохиолчдын холбооноос утга зохиолын дээд гардууллаа. Түүний бичсэн “Чонон сүлд” роман нь дэлхийн 32 оронд хэвлэгдэж, 70 гаруй оронд кино болон үзэгчдэд хүрчээ.
Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг Люмино хамтлаг бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 21 нд болох юм байна. Тэдний энэхүү тоглолт 9 жилийн дараа зохиогдож байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд хамгийн сүүлд 2006 онд тоглолтоо хийж байжээ.
Улсын Драмын Эрдмийн Театрт Лондон хотын “Shakespeares`s Globe” театрын 16 уран бүтээлч ирэх наймдугаар сарын 12-нд дэлхийн сонгодог бүтээл Гамлет жүжгийг шинэчилсэн найруулгатайгаар толилуулна.
“Нүүдэлчид магадгүй дэлхийн соёл, шинэ нээлтийг тухай бүрт нь дагаж, хүлээж авч байгаагүй байх. Гэхдээ одон орон судлал, кино урлаг хоёрын хувьд бид дэлхийгээр хоцроогүй юм шүү” хэмээн Монгол Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа хэлж байсан юм. Үнэхээр ч Америкийн анхны бүрэн хэмжээний кино “The Story of the Kelly Gang” 1906 онд нээлтээ хийснээс яг 30 жилийн дараа “Монгол хүү” дэлгэцнээ гарснаар, бид хүн төрөлхтний кино урлагийн анхдагчдын нэг өөрсдийгөө тооцож болохоор болсон билээ. Ирэх жил Америкт анхны уран сайхны кино нээлтээ хийсний 110 жилийн ой болох нь Монгол кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ойтой давхцаж буй.
Pink Floyd 1979 онд гаргасан The Wall альбомоо хоёр Германыг 28 жил заагласан ханын ором дээр шинээр дэглэх учиртай байж. 1990 оны долдугаар сарын 21-нд Потдсдамын талбайд болсон тоглолтод Scorpions, The Band зэрэг хамтлаг; Шинейд О’Коннор, Брайн Адамс нарын дуучид, Зүүн Германы симфони найрал бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Потдсдамд цугласан хоёр зуун тавин мянга орчим хүн капитализм социализмыг мохоосон ялалтын концерт гэдэг ойлголттой байсан биз. Уг тоглолтын гол зохион байгуулагч, Pink Floyd-ийн бас гитарч Рожер Уотэрс “Капитализм социализмыг яллаа гэсэн бол би Берлин явж баяр тэмдэглэхгүй. Харин бие хүний ялалтыг тэмдэглэнэ гэвэл тийшээ очно” гэсэн байдаг. Энэ тоглолтыг биеэр үзсэн монгол залууст Pink Floyd шиг хамтлаг байгуулж, The Wall шиг концерт тавих хүсэл төрж. Монгол орон тэр цагт тусгаар тогтнолынхоо гараан дээр ирчихсэн, монгол хүн үнэ цэн ордог дээрээ байлаа.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 21. Бархасвадь гараг. Шийдэм одтой одтой, 2 хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлагаХуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана.
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орж, 7-ноос ихэнх нутгаар хална. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
“Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч, “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Бадамгэрэлийг танихгүй хүн ховор.