Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”
Нийгэм

“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”

Урлаг Урлаг10/07/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8525031021982019-07-10-10-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чойжин ламын сүм музейгээс ес дэх жилдээ зохион байгуулсан “Үдшийн музейд” арга хэмжээ өчигдөр /2019.07.08/ үдэш болж өндөрлөлөө.


   “Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.

   Чойжин ламын сүм музейн захирал, хатагтай Д.Отгонсүрэн “Үдшийн музейд” арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголын сүүлчийн хаан, наймдугаар богд Жавзандамбын дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд байгуулсан манай сүмийг 1938 оноос хааж, 1942 оноос музей болгосон, түүнээс хойш өнөөдрийг хүртэл түмэн олондоо үйлчилж байна. Манай музейгээс 2011 оноос эхлэн “Шөнийн музей” эвентийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Бид 2015 оноос мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн ба энэ жил Монгол улсын филармонийн “Баян монгол” чуулгыг урин “Үдшийн музейд” жазз хөгжим эгшиглэх гэж байна” гэдгийг онцолсон байна. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Үдшийн музейд” арга хэмжээ нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад, дотоодод соёл, түүхээ сурталчлах чухал арга хэмжээ гэдгийг онцлоод музейн сүүлийн үеийн технологиудын нэвтрүүлэх ажлыг амжилтай хэрэгжүүлсэн тус музейн хамт олонд баяр хүргэв. Учир нь энэ үдэш хөтөч нар ачаалал багатай байж, үзэгчид үзмэрийн тайлбарыг чихэвчээр сонсонгоо мэлмий баясгасан ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

15/11/2026

Цаасан уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомог номын нээлт болов

15/11/2026

Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдлээ

15/11/2026

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.