Индүүгээр үсээ хэрхэн ороохоо мэддэггүй, нэг л эвээ олдоггүй, гоё хэлбэртэй болгож чаддаггүй, хэтэрхий нарийн ширхэгтэй ороогоод байдаг гэх мэт асуудлууд байгаа бол үүнийг үзэнгээ дагаад хийгээрэй.
Зохиогч: Урлаг
Гуравхан орцтой, хийхэд амархан энэ бяслагтай бялууны жорыг 1.6 сая хүн үзсэн гэхэд итгэмээргүй байгаа биз.
Уран бүтээлч О.Золбооттөгөлдөр, Б.Номин нарын Art Exhibition уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 2015.07.26-08.09 -ны өдрийг хүртэл Zaisan square-д үргэлжлэх юм байна. Уран зурагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хүн бүхнийг урьж байна.
Гартаа би дэлхийг барьчихсан байна. Долоон тэрбум хvнтэй, долоо биш ээ, тэрнээс ч олон гайхамшигийг сvндэрлvvлсэн, доголон цэнхэр дэлхийг атгаж байна. Доголон өнгө гэж байдаг юм аа, би өөрөө ч мэдээд гайхсан. Далай байхдаа гvн цэнхэр байж байгаад, халж, хатаж, хайлж, ууршиж, утаа болохоороо доголон болдог тэр цэнхэр өнгө… Тэгээд гарын минь алгыг хvйт оргиулан, бас халуу төөнvvлэн хөлрvvлэн байх тэр доголон өнгөтэй гариг миний аясаар эргэлдэж байлаа. Би тvvнийг эргvvлээд л, эргvvлээд л байв. Намайг удаан хөдлөхөд дэлхий удаан эргэж, хурдан хөдлөхөд хурдан эргэж, миний хvссэн зvгрvv миний хvссэн хурдаар эргэж өгч байлаа. Дураараа намайг эргvvлж байхад далайн ус цалгиж, тивийн дээгvvрээ даваад олон амийг тасалсангvй. Тэгэхгvй гэдгийг нь мэдсэн болоод л би хурдан, удаан эргvvлсэн хэрэг. Тэгээд ч яг vнэн хэрэг дээрээ дэлхийг би эргvvлэх биш, тvvнийг тойроод өөрөө нисэж байлаа.
Түмэн эх чуулгат 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглол
ҮДБЭЧуулга 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт
Тэнгис кино театрт “Терминатор генисис” УСК
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 13. Буд гараг. Суулга одтой, 1 цагаан хар мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлагаАвахуй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана.
Баруун болон зүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн баруун, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
МОНГОЛ УЛС, Улаанбаатар хот – 2015 оны 07-р сарын 16 – Тулгар төрийн 2224, Их монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй соёл урлагийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан хөгжөөнт тэмцээн уралдаанууд зохион байгуулагдав. Самсунг Монголиа ч тус хөтөлбөрт нэгдэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран 7 дугаар сарын 10- аас 14-ний өдрийг хүртэл наадамчин олныгоо хөгжөөн баясгасан олон арга хэмжээ, ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ.