Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Бодлын аялал…
Сонгодог уран зохиол

Бодлын аялал…

Урлаг Урлаг29/07/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
water-color-art2127924422015-07-29-07-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гартаа би дэлхийг барьчихсан байна. Долоон тэрбум хvнтэй, долоо биш ээ, тэрнээс ч олон гайхамшигийг сvндэрлvvлсэн, доголон цэнхэр дэлхийг атгаж байна. Доголон өнгө гэж байдаг юм аа, би өөрөө ч мэдээд гайхсан. Далай байхдаа гvн цэнхэр байж байгаад, халж, хатаж, хайлж, ууршиж, утаа болохоороо доголон болдог тэр цэнхэр өнгө… Тэгээд гарын минь алгыг хvйт оргиулан, бас халуу төөнvvлэн хөлрvvлэн байх тэр доголон өнгөтэй гариг миний аясаар эргэлдэж байлаа. Би тvvнийг эргvvлээд л, эргvvлээд л байв. Намайг удаан хөдлөхөд дэлхий удаан эргэж, хурдан хөдлөхөд хурдан эргэж, миний хvссэн зvгрvv миний хvссэн хурдаар эргэж өгч байлаа. Дураараа намайг эргvvлж байхад далайн ус цалгиж, тивийн дээгvvрээ даваад олон амийг тасалсангvй. Тэгэхгvй гэдгийг нь мэдсэн болоод л би хурдан, удаан эргvvлсэн хэрэг. Тэгээд ч яг vнэн хэрэг дээрээ дэлхийг би эргvvлэх биш, тvvнийг тойроод өөрөө нисэж байлаа. 

Цэнхэр гаригийг эргvvлдэж ханаад би, одоо тогтож нэг сайн ажиглахаар шийдэв. Тэгтэл технологиор хаанчлагдсан шинэ дэлхий зуу зуун жилийн өмнөхтэйгөө яг ижилхэн бvтэцтэй байгааг нь хараад гайхав. Мэдээж хайлсан мөс, хагарсан газар байлгvй л яах вэ. Ерөнхий тойм, харагдах байдлаараа ижилхэн байв. Гагцхvv тийм гэж хэлэхийн аргагvй саарал өнгө л нvд жаахан халхлаад байлаа. 

Гаригийн гадаргуй, усан далай, шороон газрууд… Тэдгээрийг ажин суухад хvvхэд наснаасаа хойш мөрөөддөг байсан газартаа бяцхан хvний биед хувираад очиж vзмээр санагдлаа. Тэгээд По голын сав хөндийн дагуу, өмнөд Европ-т орших нэгэн гутал хэлбэртэй хуурай газрын тэртээх усан дээр орших эртний vзэсгэлэнт хотруу биеэ жижигхэн болгоод нисэн очлоо. Агаар мандал дундуур зvсэн доошлоход Дэлхийн татах хvч намайг эзэмдэж, хvйтэн агаар хацар алгадаж байснаа аажим аажмаар бvлээцэн, vvлсийн хөвөн илэлт, шувуудын жиргээ, онгоцны шунгинаан дэргэдvvр өнгөрч, нэг л мэдэхэд би Венец хотын гудамжинд харанхуй шөнөөр газардлаа. 

Хэдийнэ шөнө ноёрхох энэ хотыг гэрэлтvvлэг нь амьд байлгаж байлаа. Чулуун гудамжаар хөл нvцгэн алхаж, сул даашинзны хормойг шvргэн шvргэн урагшиллаа. Миний алхах хvйтэн хирнээ цэвэрхэн чулуун замтай залгаж баригдсан эртний гоёмсог байшинг хана дагаж ургадаг мөлхөө нилэнхvйд нь бvрхэж, цаанаасаа хамтдаа байсан юм шиг гэрлэн чимэглэл тодруулна. Эсрэг талд нь усан зам урсаж, дээгvvр нь завин таксинууд мэр сэр давхиж, хаа нэгтээ таарах гvvрсийн доогуур өнгөрнө. Загас байдаг болов уу гэж гайхмаар цэвэр тунгалаг усруу тонгойж харах хvсэл сониуч зангаар хөтлөгдөн, замын зvг эргэвэл “vuoi prendere un taxi, signora?” (Хадагтай та такси авах уу) гэсэн харьж яваа насны эрийн баргил хоолой сонсогдлоо. Дуу гарсан зvгт харвал дээхэн vеийн тээврийн жолооч нарынх шиг малгай тавьж, цэнхэр богино ханцуйтай цамц, индvvдлэгтэй бор өмдыг хар шаахайтай хослуулсан нvдэнд дулаахан эрэгтэй зогсож байв. Хөмсөгөө vл ялиг өргөж, миний хариултыг хvлээх аавын насны тэр хvнийг хараад, Sм grazie (Тэгье, баярлалаа) гэж хэлээд заасан завинд нь яаран суулаа. Хөндлөнгийн хvний ашгаа бодсон жирийн саналд талархаад, өөрийнхөө vзэхийг хvссэн зvйлээ мартаж, орхисондоо би өөрийгөө буруутгасангvй. Учир нь vлгэрийн юм шиг эртний vзэсгэлэнт хотын усан замаар завин дээр суугаад гоёмсог дугуй гvvрнvvдийн доогуур явж vзэх нь миний мөрөөдөл байсан юм чинь. Хаашаа явахыг тэр хvн надаас асуухад хамгийн эртний бөгөөд vзэсгэлэнтэй буудалд очихыг хvсч буйгаа ойлгууллаа. “Тэгвэл ч нилээн явах нь дээ”-гэж итали эр эелдэгээр хэлээд завьныхаа моторыг асаахыг завдтал, “vгvй ээ, хvн гуйа та сэлvvрдээд явбал сайнсан. Эртний Венецийн иргэд завиар явж байхад юу мэдэрдэг байсныг өөр дээрээ хvлээн авах гэсэн юм”- гэж сандран хэллээ. Хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт нь итгэхээсээ ч эргэлздэг байсан мөрөөдлийнхөө vйлдлийг биеэрээ мэдрээд, хийгээд явж байх нь ямар ер бусын сэтгэлийн таашаал байдгийг өнгөрөх хором мөч бvхэнд эд эс бvхнээрээ мэдэрч явлаа. Завь vл ялиг дайвалзан урагшилж, Венец хотын хамаг гоо vзэсгэлэн дэргэдvvр урсан урсан өнгөрнө…

Тог, тог гэх чимээ намайг гэнэт цочоож, нээлттэй нvдээ аниад хартал өрөөндөө суугаад, гартаа би дэлхийг биш, компютерийн хулганыг барьчихсан, цэнхэр гаригийг тойрч нисэх биш, Google map-ийн дvрсийг нь тойруулаад сууж байснаа сая мэдлээ. Гэхдээ нvдээ ахиад нээгээд харахад би Венецийн гудмаар завьтай зугаалж байв…

Б.Хаш-Эрдэнэ
2011 оны 11-р сарын 21

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.