Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
Зохиогч: Урлаг
Улсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.
СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн “Ардын урлаг, бүжиг судлал”-ын профессорын багийн тэргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт СУИС-ийн “Оюутан театр”-т боллоо.
Лос-Анжелес хотноо 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадам болж өндөрлөлөө. “Оскар”-ын наадмын өмнө болдог энэхүү шагнал гардуулах ёслолыг “Оскар”-ын өнгө төрхийг тодорхой болгодог гэж үздэг. Америкийн кино урлагийн болон телевизийн шилдэг бүтээлүүд ийнхүү тодорлоо.
Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд “Бэст арт” галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.