Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
Зохиогч: Урлаг
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ.
“Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулж үг хэллээ.
Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг нь гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар билээ. Тэрбээр энэ оноос Буриадын Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг тэрбээр өчигдөр /2019.01.07/ Монголын ард түмэндээ хүргэлээ.
Дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни мужид зохион байгуулагдаж байна. Тус наадмын гол хоёр шагнал болох шилдэг жүжигчин, шилдэг киноны шагналыг Английн домогт “Queen” хамтлаг, түүний гоцлол дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино хүртжээ. Кино 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд тэр даруйдаа “Box office”-ийг тэргүүлж, хэдэн зуун сая ам.долларын орлого олоод байгаа юм.
Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд наадам “Болор цом-36” нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт боллоо. Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо.
Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой нэгдүгээр сарын 9-нд тохионо. Ойг угтан өнгөрөгч долоо хоногийг уран зохиолын өдрүүд болгон тэмдэглэж, яруу найрагчдын хөргийг дэлгэсэн юм. Өчигдөр /2019.01.07/ “Чингис” зочид буудалд “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлаар утга зохиолын салбарынхан уран зохиолын өнөөгийн чиг хандлага, хөгжлийн түүхийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцож буй юм.
Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс оны төгсгөлд салбар бүрийн шилдгийг тодруулах “Grand awards” наамдыг зохион байгуулдаг уламжлалтай. Тус наадмын энэ жилийн шоу бизнесийн салбарын Гранпри шагналыг “+17” цуврал бэлтгэсэн жүжигчин У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар хүртжээ. Хоёр жүжигчний хувьд “+17” цувралаас гадна “Bad angel” бүрэн хэмжээний кино хийсэн. Тэд хошин урлагийн “Эмоци”, “Маск” продакшнуудад харьяалагдан, уран бүтээл туурвидаг билээ.
Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал Дэлхийн дуурийн дуучин “Кардифф-2019″ уралдааны шигшээд үлджээ. Тэрбээр “дуу романс” болон “дуурийн ари” төрөлд 400 гаруй дуучдаас шилэгдэж үлджээ. Английн Лондон хотноо саяхан болж өнгөрсөн энэхүү тэмцээнд шилдэг 19 дуучин шигшээд тунаж байна. Тэд ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо хэн нь дэлхийн дуучин болохоо харуулж, хоолойн чадлаа сорих юм.