Зохиогч: Урлаг
Баярын өдрөөр банкуудын ажиллах цагийн хуваарь
Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу хаагдах замын мэдээлэл
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх уран мэх уралдуулан хүч бяраа үзэн наадамчин олноо баясан цэнгүүлэх билээ.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 09 цаг хүртэлх баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулж, 320981 дугаарын утсанд 24 цагаар 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.
Наадмын наргиа /Фото/
Энэ жилийн баяр наадмын нэгэн дуулиан бол Монгол төрийн наадмын зүүний магнайд хоёр дархан аваргын хэн нь гарч барилдах тухай маргаан байлаа.
Харин А.Сүхбат аварга бөхийн барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгдсэнээр энэ маргаан өчигдөр шийдэгдэв. Энэ тухайгаа тэрбээр “Дүү аварга Г.Өсөхбаяр энэ жилийн наадамд зүүнийг манлайлаад барилдаг. Би дараа дараагийн наадмуудад зүүнээ тэргүүлэн барилдах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монгол бөхөд маань улс төр, хувь хүний ашиг сонирхол нөлөөлж байгаа учраас ийм шийдвэр гаргахад хүргэлээ” гэсэн юм. Тэгэхээр Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд тэргүүлж барилдах болж байна.
Баруун зүгийн нутгаар үүлэрхэ, бусад нутгаар багавтар үүлтэй Баруун зүгийн нутгийн ихэнх хэсэг, төвийн нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд түр зуур 18-20 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгэ болон Туул голын сав газар болон говийн бүс нутгаар 32-37 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын болон Их нууруудын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
Алдарт “Цогт тайж” киноны сэргээн засварласан эх хувь болон дижитал хувилбарыг хүлээн авах ёслолын ажиллагаа болоод удаагүй байна. Сэргээн засварласан киног наадмаар үзэгчдэд хүргэхээр болжээ.
