Залуучууд нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн сэтгэл зүрх, цаг заваа зориулан Монгол орныхоо хойч ирээдүй болсон бяцхан үрсэд баяр баясгалан, гэрэл гэгээ нэмэхээр уг төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Зохиогч: Урлаг
“Blue Moon” арт галерейд “ТАЛЫН ЭЗЭД” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн 2015.07.06-07.19 ны хооронд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэнд тавигдах бүтээлийг 2015.07.01-07.03 ны өдөр 11-19 цагийн хооронд “Blue Moon” арт галерейн байранд хүлээн авна. Бүтээлд тавигдах шаардлага: Дүрсдэх урлагийн бүх төрлөөр бүтээгдсэн бүтээл байх ба зориулалтын өлгүүр болон жаазтай байх.
07 сарын 16-нд болох үзвэрүүд
УФилармонид – 15:00 цагт Өвөрмонголын морин хуурчдын тоглолт
Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 30. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, 5 шар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 17 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана.
Өнөө маргаашдаа төв, говь, зүүн зүгийн нутгаар түр зуурын усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Гайхалтай хайр /Фото/
Монголчууд Холливудын тулаант киноны од Стивен Сигалыг андахгүй сайн танина. Чингис хааны тухай кино хийхээр Монголд ирэхдээ бүжигчин Г.Эрдэнэтуяаг өөрийн нарийн бичгээрээ ажиллуулахаар сонгон авч явсан билээ. Харин төд удалгүй тэд гэр бүл болж хүүтэй болсон. Өөрийгөө монгол цустай хэмээдэг тэрбээр наадам үзэхээр хүү Төгсбаясгаланттайгаа ирсэн байна.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ТУЛГАР ТӨРИЙН 2224 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛСЫН 809 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ЦАГИЙН ХУВААРЬ
