Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 3. Сугар гараг.
Зохиогч: Урлаг
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгийн саваар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн 10 гаруй жилийн дараа зохиогдож, амжилттай болж өндөрлөлөө.
Сумогийн их аварга Д.Дагвадоржийн шинэхэн амрагаар тодорсон Г.Лагшмиг цахим ертөнцийнхөн андахгүй мэднэ. Түүнийг хөл хүнд болсон удахгүй нярайлна хэмээн шар хэвлэлээр шуугиан дэгдсэн. Тэгвэл энэ талаар тэрбээр “Би хөл хүнд болоогүй. Тийм байсан бол энд ингээд явж байхгүй байсан биз дээ. Энэ яриа цуурхал ёстой худлаа” гэсэн тайлбарыг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Монголчууд бид эртнээс ном эрдмийг чухалчлан дээдэлж ирсэн түүхтэй ард түмэн билээ. “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэж үр хойчдоо захиж сургаж ирсэн өвөг дээдэс маань өөрсдөө даавуу даалимбан дээл өмсөх атлаа судар номоо торго дурдангаар баримтаглан, алт мөнгө, эрдэнийн чулуугаар чимэглэн бичиж ирсэн эртний уламжлалтай билээ.
КУДС-ийн жүжигчин, зураглаачийн ангийг төгссөн үе тэнгийн залуус “СОБЫТ” продакшн байгуулан ЖААЛХҮҮ ФИЛЬМ-тэй хамтран анхны дэлгэцийн бүтээлээ туурвижээ.
Zaya ft Agiimaa – Чи миний амьдрал OST
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр “Иргэдийн баяр”-ыг зохион байгуулах гэж байна. Хүй долоон худагт болох энэхүү баяр бөхтэй, морьтой, суртай, урлаг соёлын арга хэмжээтэй, мөнхүү төрийн албаны олон төрлийн үйлчилгээтэй томоохон наадам болох юм.
