Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтайн уулархаг нутгаар 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон баруун зүгийн нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн саваар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
Зохиогч: Урлаг
Жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт” үйлдвэр Баяжуулах фабрикаа өргөтгөж, 6 сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлжээ. ОХУ, БНХАУ, үндэсний барилга үйлдвэрлэлийн компани, Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд, “Эрдэнэт” үйлдвэр хамтран энэ том төслийг үндсэн үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр жил хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд орууллаа.
Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг одоор залуу жүжигчин Б.Мишээл тодроод байгаа гэхэд буруутахгүй. Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина. Тэгвэл түүний аймшгийн төрхийг сонирхуулж байна.
Нийслэлийн“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2015 Амьд Хөгжмийн Наадам энэ оны 6-р сарын 27, 28 өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.