Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 1. Буд гараг. Хэрцгий охин одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.
Зохиогч: Урлаг
Ойрын хоногуудад өдөртөө нутгийн төв хэсгээр халж, хураашилт ихсэнэ. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
Өгий нуурын эрэгт яруу найрагчид чууллаа. Тэд амралтын өдрүүдээр нуурын эрэгт цуглаж, үзэсгэлэнт Өгийгөө магтан дуулсан юм. Арын сайхан хангайн нэгэн үзэсгэлэн болсон энэ нуур сүүлийн жилүүдэд маш их бохирдолтой байгаагаас гадна нуурын ус ширгэж, татрах аюулд хүрсэн нь залуусын анхааралд өртсөн учраас энэ жилээс яруу найрагчид уг нуурын эрэгт цуглаж, төгс үзэсгэлэнг нь магтан дуулахаар боллоо.
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэйг та бүхэнд танилцуулж байна. Урлаг, спорт, хувцас загвар гээд салбар салбараас дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэйг тодруулжээ.
Олон Улсад ая дуугаа өргөж, монгол эрийн цээл хоолойг дэлхий нийтийн сонорт хvргэж яваа Монгол улсын дуучин Э.Амартүвшин BBC агентлаг “Дэлхийд нэрээ дуурсгасан монгол дуучин” хэмээн зарлалаа. Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цолыг 24 настайдаа хүртсэн Э.Амартүвшинг BBC агентлаг онцолж, дэлхий нийтэд танилцуулсан нь гэнэтийн, содон үйл явдал байв.