Хэдхэн хоногийн дараа тохиох “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол ээжийн баяр” хэмээх нэгэн гайхалтай арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн төслийн нээлт болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд төслийн удирдагчаар “Miss Mongolia 2009-ийн Үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, санаачлагчаар “Miss Wold Mongolia 2014”-ын үндэсний ялагч, Азийн топ модел Т.Батцэцэг ажиллаж байгаа ажээ.
Зохиогч: Урлаг
Зургадугаар сарын 1-нд тохиох Хүүхдийн эрхийг өдрийг тэмдэглэхэд нийт 144 сая 600 мянган төгрөг төсөвлөжээ. Энэ нь баярын арга хэмжээний зохион байгуулалтад зарцуулагдахаас гадна асран хамгаалагчгүй, эмзэг бүлгийн, ял эдлэж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг өгөхөд зориулагдах аж.
ТТОрдонд – 10:00, 13:00 цагт “Мангасуудын ертөнцөд болсон адал явдал” тоглолт
УБ чуулгад – 11:00, 13:00, 15:00 цагт шидэт “Бонгын адал явдал” тоглолт
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 12. Санчир гараг. Салхины эх одтой, 7 улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойл, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж,секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Говийн бүсийн баруун хэсэг, Орхон Сэлэнгэ, Туул голын сав газраар 20-25 градус, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод , Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа дахин “За” гэв. Тодруулбал, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын Гавьяат жүжигчин, тус сангийн Элч дуучин Т.Ариунаа нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Жүжигчин Ганбаа “ийм байгаагүй”
Захиалсан шиг загварлаг биш хувцаснууд /Фото/
Дэлхий дээр үхлийн аюултай маш олон амьтан бий. Тэгвэл тэдгээр амьтдад хатгуулж эсвэл хазуулсан тохиолдолд юу мэдрэгддэг юм бол…?
Ингээд хүн төрөлхтний үхлийн аюултай амьтадтай нүүр тулж, тухайн хоромдоо мэдэрсэн аймшигт өвдөлтийнхөө тухай хуваалцсан тохиолдлуудаас сонирхуулъя.