Зурагтаар хэрүүл, интернэтээр хараал, ордноор өр. Энэ Монгол ер нь яачихав гэх яриа монголчууд бидний өдөр тутмын сэдэв болчихож. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Чихэнд чимэггүй, сэтгэлд тавгүй үгс ард түмний оюун санааг хордуулж, амьдралын төлөөх тэмцлийг доош хийхээс цаашгүй.
Зохиогч: Урлаг
Өдөр бүр санаж явах сургааль үгс
Сармис нь хүний биед маш их ашиг тустай ургамал болохыг бид мэддэг. Сармисыг өлөн элгэн дээрээ идсэний 10 ашиг тус Харин Японы эрдэмтэд сармис нь тархины хавдрын эсийн хөгжлийг саармагжуулан, улмаар зогсоодог болохыг туршилтаар баталсан байна. Тэд тархины хавдартай хулганы хоол хүнсэнд байнга сармисны ханд шингээж өгч, туршсаны үр дүнд ийм дүгнэлтэнд хүрчээ.
Тэйлор Свифтын хамгийн сүүлд гаргасан “Bad blood” дуу нь Youtube сайтад ердөө 24 цагийн дотор 20 сая хандалтыг авсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчид болоод клипыг бүтэхэд тус болсон бүх хүмүүст талархлаа илэрхийлсэн байна. Ингээд түүний Bad blood дууны video-г хүргэж байна
Улсын филармонийн Морин хуурын чуулга 3 дахь жилдээ Францын суут хөгжмийн зохиолч Камиль Сен Сансын “Амьтдын ертөнц” бүтээлийг хүүхэд багачууддаа зориулан хүүхдийн баярыг тохиолдуулан уламжлал болгон тоглодог. Хөгжмөөр амьтдын ертөнцийг мэдэрч, амьтдын дуу авиа хөгжмөөр яаж дуугарч болдгыг хүүхдэд ойлгомжтойгоор хүүхэлдэйн дүрстэйгээр, үндэсний хөгжмөөр бүрэн хэмжээний хүүхдэд зориулсан тоглолтыг тавих болно.
Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор. Өвгөн хүнтэй ч зүгээр юм ярьчихгүй намчирхаад л улс төржөөд л, улс төрийн зарим луйварчдыг зүхнэ, огт ялгаагүй нөгөө заримыг нь амаа олохгүй магтана. Яриад байгаа хүмүүстэйгээ уулзаж байгаагүй, ярьсан юмыг нь хааяа зурагтаар сонссон боловч ойлгосон юм маруухан.
Бага нас гэдэг хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй, баяр баясгалан, гэгээлэг бүхнээр дүүрэн өнгөрдөг. Ээж аавтайгаа хүүхдийн баяраар очсон газар, үзсэн бүхэн сэтгэлд насан туршид тод санагдан үлдэх нь олон байдаг шүү дээ. Бяцхан үрсээ инээд хөөрөөр бялхаж, хайртай үлгэрийн баатруудтай нь уулзуулж, тэднийг аз жаргалтай байлгана гэдэг эцэг эхийн хамгийн том баяр баясал мөнөөс мөн. Жил бүрийн хүүхдийн баяр сайхан болдог. Гэхдээ заримдаа сонголтоос уу аль эсвэл зохион байгуулалтаас болдог уу баярынх нь өдрөөр хүүхдүүдээ ч эцэг эхчүүд өөрсдөө ч сэтгэл дундуур үлдэх нь бий
