“Камертон 2” шоунаас төрөн гарсан “Бид4” хамтлагийнхан тавдугаар сарын 23-нд “Back to the 90” Live cover тоглолтоо хийхээр болсон билээ. Уг тоглолтонд 90- ээд оны “шилдэг” хамтлаг дуучдын ХИТ дуунууд дуулагдана. Мөн тоглолтын зочддоо олон олон сонирхолтой surprise-үүд хүлээж байгаа гэнэ. Та бүхэн түр ч гэсэн хүүхэд насандаа очихыг хүсвэл тавдугаар сарын 23-ны 20:00 цагаас “Centro night club”- д болох “Бид4” хамтлагийн “ Back to the 90 “ тоглолтыг зориход болох нь ээ.
Зохиогч: Урлаг
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа юм. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох юм байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 2. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, 8 цагаан мэнгэтэй бич өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Увс, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
“Сити” дээд сургуулийн төгсөгчдийн дунд зохион байгуулдаг “Graduation show -2015” арга хэмжээ 5-р сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг шоу нь “Сити” дээд сургуулийн Дизайны факультет болон Гоо заслын тэнхимийн төгсөгчдийн мэргэжлийн уралдаан бөгөөд маш өрсөлдөөнтэй болдог.
Ирээдүйгээ бүтээж чадсан дауны синдромтой загвар өмсөгч
Хосгүй хайрын элч болсон зүрх минь халуухнаараа байлаа
Хундага тулган уусан дарс минь дуусаагүй байлаа
Хөөрхий чиний минь инээмсэглэл мартагдаагүй байлаа
Хайрын эзэн чамдаа хайртай хэвээрээ байлаа
