Зохиогч: Урлаг

Вандан Дуламсүрэн нарын үеийг бодвол сүүлийн жилүүдэд хослон дуулдаг гэр бүлийн тоо нэмэгдээд байгаа. Үүнийг Хишигбаяр Дэлгэрмаа, Болд Чулуунчимэг нараар жишээлж болох юм. Тэгвэл хослон дуулдаг гэр бүлийн тоог нэмсэн авъяаслаг залуус бол яахын аргагүй Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ.

Read More

Энэхүү гэрэл зураг дээрх эрхэмийг зураглаач, найруулагч Д.Ангараг гэдэг. Түүнийг “Бодлын хулгайч”, “Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг уран бүтээлээр кино сонирхогчид илүүтэй сайн мэднэ. Тэрбээр Америкийн кино академийн 86 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцсон авьяастан.

Read More

Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас “Хайрын хүч” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Read More

Галдан бошгот дуулалт жүжгийг өнгөрсөн онд түүний мэндэлсний 370 жилийн ойд зориулан тайзнаа амьдруулж байсан билээ. Тэгвэл уг жүжиг энэ жилийн “Гэгээн муза” наадамд өрсөлдөж байгаа бөгөөд тус жүжгийг өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Read More

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 1. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 1. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана.

Read More

Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Read More