Зохиогч: Урлаг

МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /03.02/ боллоо. МСНЭ-ийнГүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зарын дагуу ирсэнматериалуудтай танилцсаны үндсэн дээр Пунцагийн Баярмагнайг Гүйцэтгэхзахирлаар томиллоо.

Read More

Хөлбөмбөгийн спортыг сонирхдоггүй эрэгтэй хүн гэж байхгүй. Тэр тусмаа энэ спортод эмэгтэй хүн тэдгээр эрчүүдийн тоглолтыг шүүж байна гэвэл таньд сонирхолтой санагдах байх. Энэ шүүгч эмэгтэй нь эрчүүлийн харцыг булаах маш үзэсгэлэнтэй нэгэн байдаг гэнэ шүү.

Read More

Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн уран бүтээлчидийн магнай МУГЖ дуучин Г,Эрдэнэбат, МУГЖ зууны манлай, поп хатагтай дуучин Б,Сарантуяа нар хамтарсан тоглоно Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн хөгжлийг МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, зууны манлай поп хатагтай Б,Сарантуяа наргүйгээр төсөөлөхгүйн аргагүй билээ. Эрхэм уран бүтээлчидийн туурвисан олон сайхан уран бүтээлүүд үе үеийн сонсогчдын сэтгэл зүрхийг хөг аялгуугаараа хөглөсөөр ирсэн билээ.

Read More

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа УГЗ Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 дугаар сарын 1-ны өдрөөс өдөр бүр 21 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн дүрүүдэд Э.Тодгэрэл, Ц.Баясгалан СТА, Г.Дөлгөөн- аюуш нар тоглож байна. Хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр, Зураачаар Б.Мягмарсүрэн нар ажиллаж тус жүжгийг амилуулжээ.

Read More

Төгсөх ангийнхны санааг зовоож байгаа хоёр асуудал бий. Нэг нь ямар сургуульд орох вэ, нөгөөх нь сургалтын төлбөрөө яаж олох вэ? Энэ хоёр асуултанд хоёуланд нь нэг зэрэг хариулт өгөх шоу тоглолт энэ сарын 21-ний өдөр UB Palace-т болох гэж байна.

Read More

Төгсөх ангийнхны санааг зовоож байгаа хоёр асуудал бий. Нэг нь ямар сургуульд орох вэ, нөгөөх нь сургалтын төлбөрөө яаж олох вэ? Энэ хоёр асуултанд хоёуланд нь нэг зэрэг хариулт өгөх шоу тоглолт энэ сарын 21-ний өдөр UB Palace-т болох гэж байна. “Сурагч” сэтгүүлээс зохион байгуулж буй “Манай элсээрэй!” нэртэй уг арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож төгсөх ангийнханд зориулж үг хэлнэ.

Read More

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Blue Moon арт галлерейгаас “ЦЭЦЭГС” үзэсгэлэнг зохион байгуулдаг билээ. Энэ жил хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэсэлэн Blue moon art галлерэйн үзэсгэлэнгийн танхимд “ЦЭЦЭГС” 2 нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна.

Read More

Вердийн “Травиата” дуурь энэ сарын 28-ны өдөр буюу өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа 17.00 цагаас тоглогдсон билээ. Тус дуурийн гол дүрүүдэд П.Домингогийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, Дэлхийн шилдэг дуучин Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, залуу дуучин Г.Шижирболд зэрэг дуурийн театрын шилдэг залуу уран бүтээлчид тоглосон юм. Тоглолт танхим дүүрэн үзэгчидтэй байж үзэгчдийн халуун алга ташилтан дунд болж өнгөрлөө.

Read More