Зохиогч: Урлаг

Ирэх хоёрдугаар сарыг залуучуудын төв байгууллага болох МЗХ-оос “Хайрын сар” болгон зарласан. Хоёрдугаар сарын 14 буюу “Гэгээн хайрын өдөр”-ийг тохиолдуулан ганц бие залуучууддаа зориулж “Дугуйтай болзоо” хөтөлбөрийг тус байгууллагаас зарлаж буй ажээ.

Read More

Өглөөний цай бол тухайн өдрийн хамгийн чухал хоол юм. Өглөөний ундаа яг л хаан шиг зооглох хэрэгтэй. Бид өглөөний цайны ачаар амьдардаг юм. Харин хүмүүс яагаад өглөөний ундаа идэхгүй гардаг юм бол?

Та хэдийгээр өглөөний хоолоо идэх ёстойг мэдэх боловч хэрэв таны гэдэс унтсан хэвээр сэрээгүй байвал өглөөний унд идэх хэцүү санагддаг. Хэрэв та өглөөний ундаа идэхгүй явж сурсан бол үүнийгээ даруй засах хэрэгтэй. Та өглөөний цайгаа тогтмол уухыг хүсвэл доорх 6 зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй

Read More

Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “s4” хамтлагийн залуус юм. Тэд өнгөрсөн 12 сарын 22-нд Бээжин хотын төв телевиз btv-ээс зохион байгуулдаг “You can” нэртэй олон улсын дуучдын тэмцээнд оролцож эхний шатандаа тэнцээд байгаа юм.

Read More

Энэ сарын 31-нд УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол дөрвөн үзэгдэлт “Богема” дуурь тавигдах гэж байна. Анх 2004 оны тавдугаар сарын 7-нд ДБЭТ-ын тайзнаа амилсан энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажиллажээ.

Read More

Энэ цагийн их хүмүн Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ аавынхаа тухай өгүүлэхдээ “Хүн ер нь ижийгээ л гэхээс аавыг хойш тавьж, аав гэдэг хүн ховорхон дурсагддаг юм уу даа” хэмээсэн байдаг. Эл үгийг уншсанаас хойш анзаарвал эр хүн, эцэг хүний тухай магтуу үг ээжийнхээс цөөн ч юм уу даа гэж бодогдох. Миний ээж ийм сайхан, ээж минь ийм л уран гартан байлаа, өргөс орсон гарыг ээж минь үлээгээд л эдгээдэг, ижий минь ийм л өв надад үлдээж дээ, ээж минь надад зааж сургасан юм гэх зэрэг амьдралынхаа гэрэл гэгээтэй бүхнийг ижийтэйгээ уясан байдаг. Харин бид аавынхаа тухай хэр их ярьдаг билээ гээд бодохоор “За энэ дээ” гэхээр зүйлс хомс. Энэ тэнд дуулж хуурдахаараа “…Миний ээж сайхан ээж, мяндас зөөлөн уян ээж…” гээд л мөнөөхөн ээж, аавын урдуур орж явчина. Гэхдээ аавынхаа тухай ярьдаг, дурсдаг, бахархдаг хүмүүс бий ч нийтлэг хандлага ээж рүү налаад байдаг “гэм” бий. Аавын тухай, ээжийн тухай дууны нэрсийг жагсаагаад харвал ээжийнх илүү жин дарах вий.

Read More

Улсын Филармони нь 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Уг төслийн хүрээнд 1 дүгээр сарын 5-ны өдөр Морин хуурын чуудлгын Уран сэтгэмж тоглолт амжилттай болж өндөрлөсөн бол Морин хуурын чуулгын уран бүтээлчийн дараагийн тоглолт Гайхамшигт ардын дуу цуврал бүтээлийн “Торгоны хээ” тоглолтоор үргэлжилж байгаа билээ.

Read More

Монголын рок, поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлагуудын нэг бол яахын аргагүй харанга. Тэд саяхан 25 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. “Харанга” хамтлагийнхан урлагт хүчин зүтгэхийнхээ хажуугаар сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа юм байна.

Read More

СТӨргөөнд – 19:00 цагт “Маск” продакшны шилдгийн шилдэг тоглолтМҮЭСТОрдонд, 19:00 цагт Шинэ үе продакшны шилдэг номерууд

Тэнгис кино театрт- “Танхай тээгч” МУСК, “Тютю” уянгын МУСК, “Саарал хүн” МУСК, “Оцон шувуунууд” хүүхэлдэйн кино, “Зүрх зогсохгүй” МУСК, “Мокингжэй-1” УСК, “Тусгай ажиллагаа” МУСК, “Хамтран амьдрагч” МУСК, “Такен-3” УСК

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын 30 . Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, 2 хар мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 18 цаг 04 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Read More