Тавхан өдрийн дараа буюу 10-р сарын 22-ны өдөр бүх кино театруудад гээлтээ хийх “Тусгай ажиллагаа” УСК-ны постер болон зураг авалтын үеийн зургуудаас хүргэж байна.
Зохиогч: Урлаг
Гавьяат Сарантуяагийн дуунд дургүй хүн байхгүй биз ээ. Сүүлийн үед нам гүм байсан тэрээр өнөөдөр болон маргааш “ОСЕННИЙ ПОЦЕЛУЙ” нэртэй VIP амьд тоглолтоо хийж дуулалтын гайхамшгийг мэдрүүлэхээр өдөржин бэлтэлээ хийж байгаа гэнэ.
Женнифер Лопес бол олон талын авьяастай бүсгүй. Мундаг дуучнаас гадна Жэй Ло кино ертөнцөд амжилттай хөдөлмөрлөж байгаа юм. Тэрбээр тун ч амаргүй, дэндүү ил задгай дүрд тоглох саналыг хүлээж авчээ. “Шүтэн бишрэгч” гэдэг нэртэй кинонд тэрбээр дөнгөж саяхан нөхрөөсөө салаад уй гашууд автсан нэгэн багш эмэгтэйн дүрд тогложээ. Гэвч удалгүй гол дүрийн эмэгтэй өөрийн идэр залуу хөрш эрэгтэйг тун ч ихээр сонирхож эхэлнэ. Харин цаад залуу нь харагдаж байгаа шигээ тийм ч номхон дөлгөөн амьтан биш. Энэ дүр 45 настай од бүсгүйн хувьд жинхэнэ том сорилт болжээ. Яагаад гэвэл киноны төрөл нь аймшгийн эротик кино юм. Тийм учраас Жен бүсгүй…
Попын хаан Майкл Жексоны гэгээн дурсгалд зориулж Лондон хотын “Stables Market” худалдааны төвийн урд хөшөөг нь босгохоор болжээ. Уг хөшөө нь 198 см-ийн өндөртэйгөөс гадна 1982 онд гаргаж байсан “Thriller” дууны клипэнд гардаг шиг улаан өнгийн савхин өмдтэйгээр нь урлахаар болжээ.
Загвар өмсөгч, “Catwalk” хамтлагийн дуучин хэмээн олонд танигдсан бүсгүй бол О.Пүрэвдулам. Анх 2004 онд Гоёл тэмцээнд оролцож фото моделийн шагнал хүртээд их урамшиж, загварын ертөнцөд хөл тавихаар шийдсэн гэдэг. Тэрбээр Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байсан юм. Ингээд та бүхэндээ Монголын 13 дэх топ модель хэмээн өргөмжлөгдсөн О.Пүрэвдуламын зургийн цомгоос хүргэж байна.
Удаан хугацаанд чимээгүй байсан “Люмино” хамтлагийнхан шинэ уран бүтээлтэй үзэгч, сонсогчидтойгоо уулзлаа. Тэд энэ удаад “Заримдаа” нэртэй шинэ дуугаа клипжүүлэн дэлгэжээ. Ингээд “Люмино”-гийн Баажийтай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Жеймс Камероны “Титаник” кино гарснаас хойш 17 жил өнгөрчээ. Кинонд тоглосон жүжигчид энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зурагнаас хараарай.
Испанийн дуучин Энрике Иглесиас ОХУ-ын нэрт теннисчин асан Анна Курниковагаас салжээ. The Huffington Post цахим сонинд энэ талаар мэдээлсэн байна. Хосууд өмнө нь харьцааныхаа талаар хэвлэлд нэг ч удаа ам алдаж байгаагүй юм. Энрике Иглесиас Лос Анжелест тоглолт хийж байх үедээ фэнүүддээ энэ талаар дуулгасан гэнэ.
Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт саяхан гарын үсэг зурсан. ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Супер барилга” ХХК-ий захирал Ч.Отгонбаяр, “Олуулаа хөгжил” ТББ-ын захирал С.Баярсайхан болон театрын үе, үеийн уран бүтээлчид, ажилчид оролцсон уг ёслолыг хараад сэтгэл хөдлөхгүй байх аргагүй байлаа.
“Номин талст” хамтлаг шинэ цомгоо танилцуулсан тоглолтоо энэ сарын 29-нд Мишээл экспод хийхээр болжээ. Гэхдээ энэхүү тоглолтод тус хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохгүй гэнэ.
