Зээргэнэт ногоон талын минь хазаар хүрэнтэж, таана шарлаад
Зэлний түйрэн пургиж унаганы дэл, адууны зүс дараад
Хэдэн дүү нар сургуульдаа буцаад, гэрийн дотор элин хулин
Хээ торго шиг шарлаг тал дээр манайх ганц гэрээрээ…
Зохиогч: Урлаг
Урт хөлтэй, өндөр охидын “Selfie” зурагнаас /+18/
Энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө дэлхийн дагуул гариг болох сар хэмжээгээрээ үлэмж томорч маш тод гэрэлтсэн юм. Учир юунд вэ гэвэл, сар дэлхий рүү улам ойртох буюу 356 мянган километр зайд ирэх учраас өмнөхөөсөө хэмжээ нь 14 хувиар том, гэрэлтэх нь 30 хувиар илүү байжээ. Дээр нь энэ сар 2014 оны хувьд хамгийн тод, хамгийн том хэмжээтэй нь байлаа.
“Brunssum open 2014” тэмцээнд дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлж, эх орныхоо нэрийг гаргалаа. Тус наадамд олон улсын 118 даамчин оюун ухаанаа сорин өрсөлджээ.
“Царай + лаг” төрсөн Монгол залуусын фото зурагнаас
“Х-Түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт “Амьдрал чиний төлөө” хэмээх цоо шинэхэн тоглолтоор үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэлдээ оржээ. Энэ сарын 15-аас эхлэх тэдний тоглолт залууст чиглэсэн, өөдрөг, гэгээн зүйлсийг харуулахаар төлөвлөсөн байна.
Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед хүмүүст бага ч болов урам хайрлаж, инээд бэлэглэхээр энтертайнмент шоу зохион байгуулахаар шийдсэн аж. “Амьдрал чиний төлөө” шоу тоглолт өдөр бүр СТӨ-нд болно.
Сошиаль ертөнцөөр үзэгчдийн хүртээл болдог цорын ганц нэвтрүүлэг бол NB&Sally. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор жүжигчин Э.Ууганбаяр оролцжээ. Ингээд уншигч та бүхэндээ сонирхолтой, хөгжилтэй буу халалтыг хүргэж байна.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл БНХАУ-ын Наньжин хотноо 2014 оны VIII сарын 16-аас 28-ны өдрүүдэд болох залуучуудын зуны олимпын II наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа. Тэрээр тамирчидад төрийн далбаа гардуулахын сацуу “Эх орон залуучуудынхаа үлгэр дуурайлал болсон тамирчдаараа бахархаж байна. Амжилт та нарын өмнө ойрхон байгаа гэдэгт итгэлтай байгаа шүү. Төрийн далбаагаа өндөрт мандуулаад ирээрэй” хэмээн урмын үг хайрласан юм.
Дуунд дуртай дуучин монгол түмэндээ олон сайхан дуугаараа алдаршиж, хүндлэл хайр, талархалыг нь хүлээсэн “Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн саяхан нутагруугаа явж бурхан болсон ээжийнхээ чандарыг нутгийнх нь хайрханд залж онголжээ. Тэрбээр ээжийнхээ хүслийг биелүүлж, эх орон газар шороо, уул усаа хайрлан хамгаалж явдгийнхаа тод илрэл болгож, ийнхүү ээжийнхээ чандарыг онголсон бөгөөд монгол хүн бүрийн үйлдвэл зохистой ариун үйлийг элэг нэгт ахан дүүстээ уриалга болгон үйлджээ.
"Онлайн буу" халалтын нэвтрүүлэг бол NB& Sally. Тус нэвтрүүлэг өглөө, өдөр, оройн хэдий ч хамаагүй үзэгчдийн хүртээл болдогоороо бусад нэвтрүүлгээсээ онцлогтой. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Б.Нямбаяр болон хайрын дууч гэж олноо алдаршсан дуучин С.Сэрчмаа нар ажилладаг. Тэдний энэхүү өрсдийн хүчээр хийж цахим ертөнцөд аль хэдийнээ хүчээ авсан. Нэг хэсэг цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй боллоо гэдгээ хоёр хөтлөгч дуулгасан ч олон хүний санал хүсэлтэнд дарагдаж цааш үргэлжүүлэн хийхээр болсон. Тэдний зуны аялал зугаалга дууссан бололтой. Удахгүй шинэ дугаараа цахим хуудаснаа оруулна гэдгээ Сэрчмаа дуулгав. Мөн "Ингэж зургаа авахуулах нэвтрүүлэгийн хөтлөгч нар бид хоёроос өөр байхгүй байх тээ.Зүгээр л зураг ш дээ гэж ойлгож…
