“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй гурамсан цомгоо хэвлүүлжээ.
Түүний цомгуудад УГЗ Б.Бямбабаяр, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Н.Баасандорж нартай хамтран бүтээсэн “Би чамд хайртай”, “Цаг мөнхийн хайр”, “Даяарын амгалан”, “Гийнгоо”, “Чиний эзгүйд” зэрэг шилдэг дуунууд нь багтсан байна.
