Зохиогч: Урлаг

Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейд өнгөрсөн шөнө хулгай орж, түүхийн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагдсан талаар мэдээлсэн. Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейгээс зурган дээрх долоон бурхан хулгайд алдагджээ. Алдагдсан бүтээлүүд 18 дугаар зууны дунд үеийнх тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байж.

Read More

“Гэгээн муза” наадам 2006 оноос эхлэн “Улаан хивс”-ний баярыг зохион байгуулж, 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”-ийг шалгаруулан, 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл”-ийг бий болгон тухайн оноосоо олон улсын наадам болон өргөжсөн түүхтэй. Ингээд та бүхэндээ “Гэгээн муза 11” наадмын “Улаан хивс”-ний баярт хүрэлцэн ирсэн эрхмүүдийн фото сурвалжлагыг хүргэж байна.

Read More

Драмын урлагийн хөгжил уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн “Гэгээн муза” наадмын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин өнгөрсөн жилээс олон улсын наадам болон зохион байгуулагдаж байгаа билээ. Ийнхүү 83 жилийн түүхтэй драмын урлагийн шилдгүүд бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж, алдаршуулахаар нэгэн дор чуулж шилдгүүдээ тодрууллаа.

Read More

“Universe best songs”-ын шилдэгүүд Дуучин Баярцэнгэл, Хишигдалай нар хамтран уран бүтээл хийжээ. Энэхүү уран бүтээл нь “Амьдрал өөрөө хичээл” жүжгийн дуу юм. Гаргасан дуу бүр нь хит болдог залуу уран бүтээлчдийн дууны үгийг Д.Бямбацогт, аяыг Р.Мягмаржав зохиосон байна.

Read More

Сүүлийн үеийн чансаатай уран бүтээлд Ж.Баясгалан хэмээх уран бүтээлч тоглох болсон. Зарим жүжигчин тоо биш чанарт анхаардаг гэдэг. Тэр л үг түүнд зохих мэт. Тэрбээр УДЭТ-ийн тайзнаа “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье” зэрэг жүжигт тоглосон бол “Бодлын хулгайч”-д хүртэл дүрээ мөнхөлсөн. Энэ эрхэмтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.

Read More

Монгол Улсын Филармонийн дэргэдэх “Баянмонгол” чуулгын ууган дуучин, СТА Л.Оюунчимэг агсны нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” олон улсын рок, поп дуучдын уралдаан энэ оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу Эх, үрсийн баяраар зохиогдохоор болжээ.

Read More

Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар номын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран “Номын баяр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр Монголын Үндэсний Номын сан, МЗХ дэргэдэх Залуучуудын Аялал жуулчлалын корпораци хамтран Үнэт ховор номын музейтэй танилцах аяллыг зохион байгуулж, аялалд 30 гаруй залуучууд хамрагдсан байна.

Read More

Монголын Залуучуудын Холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд өчигдөр Чингисийн талбайд “Унадаг дугуйн парад” зохион байгууллаа. Парадад 700 орчим дугуйчин оролцсон бөгөөд бага насны хүүхдүүдээс ахмад настай хүртэлх бүх насныхан мөн гадаадын иргэд ч идэвхтэй оролцлоо.

Read More