Байгалийн түүхийн музейн зарим үзмэрийг харааны бэрхшээлтэй хүмүүс үзэх боломжтой болжээ. ССАЖЯ-наас 18 сая төгрөгөөр санхүүжүүлсэн Цагаан таягтан төслийн хүрээнд 75 зүйл амьтан ургамал, 15 ширхэг чулуулаг, мөн Чойжин ламын сүм музейн 21 ширхэг үзмэрийг тэмтэрч үзэхэд ойлгомжтой тактел буюу зургийг товойлгох, брайль хаяг тайлбарыг нэвтрүүлсэн байна.
Зохиогч: Урлаг
Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээж байгаа талаархи гайхалтай мэдээллийг кино сонирхогч, үзэгч, уншигч та бүхэндээ хүргэх гэж буйдаа баяртай байна. Нэгэн цаг үед үзэгчдэд хүрч буй кино бүр Монгол кино үйлдвэрийн урлагийн зөвлөл, Соёлын яамны кино үзлэгийн хороогоор хянуулдаг байсан түүхтэй аж. Энэ нь үзэгчдэд чанартай сайн уран бүтээл хүргэх үүднээс төрийн болоод соёл урлагийн байгууллагуудын авч хэрэгжүүлдэг байсан томоохон ажил байж.
Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам өчиндөр боллоо. Тус наадмыг хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 30 яруу найрагч үлдсэн бол хөдөө орон нутгаас 20 яруу найрагчид оролцсон юм.
БНТУ-ын нийслэл Анкара хот дахь Хажэтэпэ их сургуулийн Туркиат судлалын хүрээлэнд Монгол хэл, соёл судлалын төв байгуулах шийдвэрийг гаргажээ. Тус төвийн эрхлэгчээр тус хүрээлэнгийн судлаач, доктор Бүлэнт Гүлийг томилсон байна.
2013 онд хүмүүс хамгийн ихээр үзсэн, лайкдсан, жишээ авсан, сэтгэгдэл бичсэн зургуудаас та бүхэндээ хүргэж байна.
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа 9 хамтлагийн нэгдсэн “Монгол Мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байгаа билээ.
Урин хавартай золгов уу гэтэл хөхөө өвлийн хүйтэн хацар жиндүүлсэн хэвээр… Гэхдээ өнөөдөр хайрын өдөр. Хайрандаа мансуурч, халуухан дурлалдаа шатаж яваа хосууд гадаах хүйтнийг үл ажирна. Тэгвэл, хайрын энэ өдөр хосуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөр байгааг танилцуулъя.
Монголын урлагийн ертөнц дэх үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг нь бол “DOZ entertainment”-ийн захирал н.Доржсүрэн буюу түүний гэр бүл юм. Анхны харцаар ханьдаа дурлаж, амьдралаа холбоод хоёр хүүхдийн эцэг эх болцгоосон тэд нэг нэгнээ хайрлах, хүндлэх сэтгэлээр олон залуусд үлгэр жишээ болж байгаа гэр бүл юм. Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах гайхалтай хүсэл зорилготой, түүндээ хүрэхийн төлөө зүтгэж яваа тэд амьдрал холбоод 18 жил болж байгаа гэнэ. Жүжигчин Мөнгөнзул энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Би гэдэг хүн жоохон охин хадмынхаа очсоноос хойш 18 жил харвасан сум шиг өнгөрчээ. Та бүхэндээ гэр бүлийнхээ өмнөөс Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе” хэмээн…
Фитнессээр хичээллэгч их хотын иргэдэд хэдийнээ танил болсон “Changes Fitness Club” нь дэлхийн шилдэг брэндүүдийн спортын нэмэлт бүтээгдэхүүнүүдийг монголын хэрэглэгчиддээ хамгийн хямд үнээр, нэг дороос авах бодит боломжийг олгож клубынхээ хоёр давхарт “CHANGES SPORT SUPPLEMENT SHOP” ажиллуулдаг билээ.
Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бүсгүйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гүй байгаа. Сонссон чинь ёстой шал дургүй хүрчихлээ, өрөөнөөсөө гараад явчмаар санагдлаа.
