Агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта” мюзиклийг дахин тоглох болсонтой холбогдуулан тус мюзиклийн уран бүтээлчид өнөөдөр 12:00 цагаас “Монгол Ньюс” мэдээллийн танхимд хэвлэлийн хурлаа хийлээ.
Зохиогч: Урлаг
“Prosound” студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл өнөөдөр үзэгчдийн бүтээл боллоо. Долоо дахь уран бүтээлийн эзэд бол реппер Rokit Bay, DJ Заяа нар байлаа. Тэд “Микрофоны ард” амьдаар зогсон ремикс хийн хүргэсэн юм.
Найруулагч Б.Чингүүнийг бид гайхалтай богино хэмжээний кинонуудаар нь танидаг болсон билээ. Түүний бүтээсэн Гэрэл, Сарнай, Сайнуу ээжээ гээд олон богино хэмжээний кинонууд үзэгчдээс сайн үнэлгээ авсан. Харин тэрээр бүрэн хэмжээний уран сайхны киноны тувьд UBS телевизийн Universe Best Songs шоуны ялагчдын оролцсон ЗҮрхэнд гэрэлтэх од, Mamma Mia кинонуудын найруулга дээр ажилласан туршлагатай.
Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан “Хамаг Монгол” төслийг санаачлан өнгөрсөн гуравдугаар сард “Хамаг Монгол нэгдэгтүн” уриатай тоглолт хийсэн билээ.
“Гурван хамтлагийн” бүсгүйчүүд хувийн амьдралаа түр орхин, уран бүтээлдээ эргэн оржээ. Тэд хоёр жилийн өмнө хийсэн “Жинхэнэ хайр” тоглолтоо DVD болгон хэвлэлтэд явуулжээ.
“Голден Жим” фитнес клуб ухаалаг эцэг эхчүүд, тэдний танхилхан үрсэд зун цагийг бүхэлд нь зориулахаар шийджээ. Тэд хүүхдийн аэробик, зумба хичээл, латин америк – сонгодог бүжгийн хичээл, циркийн сургалт, хөтлөгчийн сургалт, оюун ухааны IQ хичээл гээд хаа ч цогцоороо байдаггүй үнэ цэнэтэй сургалт явуулахаар болсон байна.
Их хотын загварлаг залуусын сонголтонд нэгийг “нэмэхээр” “Summer fashion week” өчигдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэлж байна. 1998 оноос Урлах Эрдэм дээд сургууль жил жилийн төгсөгчдийнхөө дипломын ажлаар гүйцэтгэсэн загварын коллекцийн үзүүлбэрийг зохиож ирсэн бөгөөд 2008 оноос SUMMER FASHION SHOW болон өргөжжээ.
Энэ сарын 22-нд хайр шингэсэн хандивын фестиваль болох гэж байна. “Монгол шилтгээн”-д болох “Summer Love” фестивалийн гол зорилго нь Монголын мянга мянган үрсийн эрүүл мэнд, амь насыг аврах оношилгооны аппарат худалдан авах хөрөнгө босгоход хувь нэмрээ оруулах ажээ.
“Хоёр хүү” хамтлагийн дуучин Гаванагаар сонин юу байгаа бол. Нармандах гэхээсээ илүү Гавана гэж уран бүтээлийн нэрээрээ олны танил бол авьяаслаг рэппэр залуу сүүлийн жилүүдэд хоёр охиноо харж халамжлан, сайн аавын үүрэг гүйцэтгэжээ.
Агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г мюзиклийг дахин тоглох болсонтой холбогдуулан тус мюзиклийн уран бүтээлчид өнөөдөр 12:00 цагаас “Монгол Ньюс” мэдээллийн танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
