“Universe best songs 2013” наадмын ялагчаар МУИС-ийн оюутан Б.Эрдэнэцэцэг тодорсон билээ. Уг наадмын шилдгүүдийг шалгаруулахаар “UB Palace”-ын их танхимд хоёр өдрийн тоглолт зохион байгуулж, шилдгээ тодруулсан юм
Зохиогч: Урлаг
Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд “Дэлхийн илбэ монголд” нэртэй шоу тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэрээр дэлхийд данстай шилдэг илбэчин маань өнөөдөр манай эх оронд хүрэлцэн ирэх бөгөөд 16:30 минутад “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буух гэнэ. Буумагцаа бизнес лоунжд нь түр саатаж эрхэм сэтгүүлчид болоод үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ цөөн хором уулзалт хийх юм байна.
ӨМӨЗО-ны Хөх хотод болсон яруу найргийн наадамд манай найрагч залуус шүлгээ явуулж эхний гурван байрыг дараалан авсан тухай мэдээллийг хүргэж байсан билээ.
Олон Нийтийн Телевиз маань үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, үзэгчдэд зориулсан нийгэм, эдийн засаг, урлаг соёл, хүүхэд, залуучуудад зориулсан мэдээ мэдээлэл, нийтлэл уран сайхан, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт хөтөлбөр бэлтгэдэг. Эцэст нь үүнийгээ нийтийн хүртээл болгох нь бидний гол зорилго л доо. Ингэхдээ хараат бус байх үйл ажиллагаа, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэсэн, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэсэн, нийт үндэснийхээ эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтлан ажилладаг. Ийм ч хуультай. Сүүлийн үед МҮОНТ-ийн гаралт муу байгаа тухай гомдол, санал бидэнд ч их ирж байна. Уг нь энэ ажлыг төрийн мэдлийн “Радио, Телевизийн дамжуулах сүлжээ” УТҮГ хариуцан ажилладаг л даа. Бид нэвтрүүлгээ айл өрх бүрт чанартай хүргэх үүднээс нийслэл хотод газрын станц, харин хөдөө орон нутагт хиймэл дагуулаас хүлээн авч, дахин дамжуулах станцуудаар нэвтрүүлдэг. Гэвч нийслэл хот тэлсэн, барилгажилт эрчимжсэн, интернэт, үүрэн телефоны оператор, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид олширсон гэх мэт олон шалтгаанаас давтамжийн нягтаршил ойртож, долгионы үелзэл ихэссэн. Үүнээс болж захын хорооллуудын айл өрх манай телевизийн нэвтрүүлгийг үзэж чаддаггүй, эсвэл гаралт муу байх зэрэг асуудал үүсээд байгаа юм.
“Монголд авангард киног хөгжүүлэх шаардлага ба эхний алхмууд” сэдэвт хэвлэлийн бага хурал энэ сарын 29-нд буюу өнөөдөр 11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д болох юм. Уг хэвлэлийн бага хурлаар Монголын андерграунд кино уралдааны талаар таницуулах юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сонгодог болон Артхаус киног олон нийтэд түгээх, таниулах зорилго бүхий “Алтан хальс” холбоо “Нэгэн хэвийн болох төлөвтэй кино урлагт цочроо өгөх” хэмээн зорилгоо тодорхойлж, андерграунд кино уралдааны зарласан билээ.
Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, зохион байгуулахаар болжээ. Ардын хувьсгалын их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, наадмын нээлт болон хаалтын ёслолыг найруулах эзнийг тодруулсан байна.
Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны Говь цөлийг уран барилгаар цэцэглүүлэх гэнэ. “Дуулдаг элс” гэсэн дэгжин нэртэй нутагт Lotus зочид буудал бий болно. Бээжингээс баруун тийш 800 километрийн зайтай Баотоу ба Ордосхотуудын хооронд уг буудлыг барих ажээ.
Холливүүдэд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан солонгос гаралтай жүжигчин Sung Kang өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа монгол баатрын өмсгөлтэй сууж буй зургаа тавьсан нь кино сонирхогчдын анхаарлыг нэлээдгүй татаад байна.
Удахгүй болох эх, үрсийн баярыг угтаж хүүхэд багачуудыг баярлуулахаар хошин урлагийн продакшн, байгууллагууд хүүхдийн жүжиг тавихаар дор бүрнээ бэлтгэлээ базааж байгаа.
Та бүхэндээ Азийн загвар өмсөгчдийн дотуур хувцастай халуухан зурагнаас түүвэрлэн хүргэж байна.