Монгол Улсын иргэн та Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох хуулиар олгогодсон хэн ч халдашгүй эрхээ эдлэх өдөр. Та бүхнийг өнөөдөр 07.00 цагаас 22.00 цагийн хооронд өөрийн харъяа санал хураах байранд иргэний үнэмлэхээ авч ирж, саналаа өгөхийг урьж байна.
Зохиогч: Урлаг
Үндэсний үйлдвэрлэгч “Шилмэл буйдан”
Үндэсний үйлдвэрлэгч “T-Kitchen”
Тавилга импортлогч “Trend Mebel Mongolia”
Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчин олон болон , Монгол наадмыг зорин ирсэн жуулчид, үзэгчиддээ зориулж "Өргөө" кино театрын хамт олон урамшуулалт үзвэрээ эхлүүлээ. Наадмын өдрүүдэд тодруулбал VII сарын 11-14-ний өдөр ӨРГӨӨ кино театрыг зорин ирсэн хүмүүсийг дараах урамшуулал хүлээж байна. 1.Хоёр ба түүнээс дээш тасалбар авсан үзэгч шагай хаяж, 4 бэрх буусан хүнд Хосын багц өгнө. 2.Дөрвөн морь буулгасан хүнд IMAX тасалбар хоёрыг өгнө. 3.Шагай харваад 3 байг оносон хүнд энгийн хос тасалбар өгнө. 4.Баярын өдрүүдэд дээлтэй ирсэн үзэгч попкорн үнэгүй аваарай ДЭЛГЭР ЗУНЫ НАЛГАР ТАЛДАА ДЭНЖ…
Монгол хөөмий болон уламжлалт хөгжим, барууны ертөнцөд түгээн сурталчлагч “Нүүдэлчин зам” холбоо 10 жилийнхээ ойг тохиолдуулан Бюда Мюзик лэйбэлийн алдарт “Дэлхийн дуу хөгжим” цувралын хүрээнд Монгол хөөмийн сонгомол цомгийг 2016 оны өвөл бүтээн гаргаж байсан билээ. Харин энэ сарын 6-ны өдөр энэхүү цомог Монголд нээлтээ хийх юм байна. Франц, Швейцари зэрэг орнуудад нээлтээ хийгээд байгаа тус цомог нь Монголд хөөмийн хувьд гарч байгаа анхны антологи цомог юм. Мөн Монголын соёлын олон талыг гаргаж ирсэн сонирхолтой том ажил болсон гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Монголын хөөмийн уламжлалыг цогцоор нь, баялаг шинж байдлаар нь дэлгэн танилцуулах зорилготой энэхүү цомгийн тайлан тоглолтыг дэлхийн хоёр тивийн гурван орон болох Франц, Марокко, Швейцари зэрэг орнуудаар хийжээ.
УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдуулсан мэдээлэл сүүлийн өдрүүдэд нилээдгүй явж байгаа билээ. Тэгвэл тус үйл явдлыг ойлгомжтой тайлбарласан нэвтрүүлэг цацагдсаныг та бүхэндээ хүргэж байна.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагджээ.
“Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Монголын соёл яруу найргийн академи зохион байгуулж байгаа аж. Дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, орчуулагч ,урлаг соёлын зүтгэлтэнүүд оролцох “Дэлхийн яруу найргын өдрүүд” наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болно.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийг “Гүйцэтгэх ажиллагаа дээд зэргээр явагдсан сонгууль боллоо” гэж дүгнэж байгаагаа анхан шатны санал хураалтын дүн гарсны дараахан хэвлэлийнхэнд мэдээлсэн. Түүний хэлснийг товчхон хүргэвэл “Өмнө нь сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хууран мэхлэлт гэсэн гурван муухай зүйл гардаг байсан. Энэ удаагийн сонгууль дээр холын улбаатай маш муу зүйл гарсан нь монтаж, хар зохиол нэмэгдсэн” гэх тайлбар.
