Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол хөөмий дэлхийн тавцанд
Уртын дуу

Монгол хөөмий дэлхийн тавцанд

Урлаг Урлаг05/07/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
HVUKOMMAfehuumii6154485542017-07-05-22-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол хөөмий болон уламжлалт хөгжим, барууны ертөнцөд түгээн сурталчлагч “Нүүдэлчин зам” холбоо 10 жилийнхээ ойг тохиолдуулан Бюда Мюзик лэйбэлийн алдарт “Дэлхийн дуу хөгжим” цувралын хүрээнд Монгол хөөмийн сонгомол цомгийг 2016 оны өвөл бүтээн гаргаж байсан билээ. Харин энэ сарын 6-ны өдөр энэхүү цомог Монголд нээлтээ хийх юм байна. Франц, Швейцари зэрэг орнуудад нээлтээ хийгээд байгаа тус цомог нь Монголд хөөмийн хувьд гарч байгаа анхны антологи цомог юм. Мөн Монголын соёлын олон талыг гаргаж ирсэн сонирхолтой том ажил болсон гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Монголын хөөмийн уламжлалыг цогцоор нь, баялаг шинж байдлаар нь дэлгэн танилцуулах зорилготой энэхүү цомгийн тайлан тоглолтыг дэлхийн хоёр тивийн гурван орон болох Франц, Марокко, Швейцари зэрэг орнуудаар хийжээ.

Энэхүү цомгийн талаар мэдээлэл авах зорилгоор төслийг санаачлагч хөгжим судлалын доктор, угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэтэй цөөн хором хөөрөлдөв.

-Яагаад Монголыг тэр дундаа хөөмийн урлагийг сонгож судалж эхэлсэн бэ?

Жоанни Кюртэ:

-Би 13 настайдаа Францад амьдардаг байлаа. Тэр үед зурагтаар угсаатан хөгжмийн судлаач Монгол хөөмийн талаар тайлбарлаж байсныг үзсэн. Энэ үед би сонгодог гитар хөгжмийн сургуульд сурдаг байсан. Дуунд дуртай, өөрийн дуу хоолойгоороо дуулахыг хүсдэг ч сайн дуулдаггүй байсан юм. Найзууд маань намайг муу дуучин гэж шоолно. Яг энэ үед би хөөмийг сонсоод энэ ямар сонин арга барил вэ гэж үнэхээр гайхсан. Тэрнээс хойш хөмийг судалж эхэлсэн Рэннэ 2 хөгжмийн их сургуульд ороод хөөмийгөөр Магистр хамгаалсан. Мөн Доктор хамгаалсан.

-Хөөмий сурч, судалж байхдаа монголчуудтай хамтран ажилласан нь мэдээж. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Анх Монгол ирэхээс өмнө би Германд байсан. Тэнд монголчуудтай танилцсан. Тэднээр дамжуулж Монгол соёлтой анх танилцсан. Тэдгээр хүмүүс надад наад захын монгол соёлуудыг зааж өгсөн. Жишээ нь хөөрөг хэрхэн зөрүүлэх, хүнээс ямар нэг юм авахдаа ханцуйгаа буулгаж авах гээд л… Ингэснээрээ би Монголд ирээд Монгол соёлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэх боломжтой болсон. Хөдөө очоод хөөмийн анхны багштайгаа уулзаж байхад намайг маш удаан хугацаагаар ажигласан. Хөөмий сурахын тулд тэр чигээрээ Монгол хүн болох шаардлагатай болсон. Хонь хариулах, морь унах гээд бүгдийг надад үнэхээр сайн зааж өгсөн юм. Одоо бол би хөөмийг бүрэн сурсан. Өөрийн гэсэн хамтлагтай ч болсон. Судлаачийн хувьд, би монголчуудаас маш их мэдээлэл цуглуулж байгаа гэв.

Нүүдэлчин зам” холбооны төслийн менежер соёлын биет бус өвийг хамгаалах мэргэжилтэн Ш.Номиндарь аялан тоглолтынхоо талаар ингэж ярьж байна.

-Барууны орнууд хөөмийн хэр үзэж сонирхдог вэ?

-Ер нь бол барууны орны үзэгчид маш их сонирхдог. Ихэнх үзэгчид эергээр хүлээж авдаг. Зарим хүмүүс хөөмийн аялгуу миний биеэр нэвт ороод гарлаа. Үнэхээр сайхан байлаа гэж хэлдэг. Харин зарим нь хоолойдоо ямар нэгэн зүйл хийсэн эсэхийг шалган алим идсэнийхээ дараа ахиж хөөмийлж болох уу гэж асуух жишээтэй. Ямартай ч сайхнаар хүлээж авдаг.

-Монголын залуучуудын хувьд хэр их сонирхож байна вэ?

-Монголын залуус энэ өв соёлоо сурч, цаашдаа өвлүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хөөмий сонирхох залуучууд нэмэгдэж байгаа. Гэхдээ энэхүү урлагийг хүмүүс тайзны урлаг талаас нь илүү ойлгоод үндэсний хэв шинж алдагдах бас нэг аюул байна. Тийм ч учраас бид энэ урлагийг яг байгаагаар нь хадгалж үлдээхээр энэхүү цомгоо хийж, олон улсад худалдаалж, сурталчилж байна гэлээ.

…Ямартай ч манай залуус маань сонирхоод сураарай илүү дэлгэрүүлээсэй гадаадад сурталчлаасай гэдгийг тэрээр мөн хэлж байсан юм.

О.Энхбаяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025

“АРА ФЕСТ 2025” долоо, наймдугаар сарыг дамнан үргэлжилнэ

20/06/2025

Өвлийн олимпын ёслолын хувцасны сонгон шалгаруулалтыг зарлалаа

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.