ТҮЦ”-ийн “Сэрүүн хасын нууц” жүжиг дөрвөн сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа. Харин жүжгийн найруулагч Найдандорж хэнийг ч гаргаж оруулахгүй байгаа сурагтай. Учир нь хүнд драм учраас жүжигчдээ ийнхүү вакум орчинд тусгаарлаж, бэлтгэлээ хийж байгаа юм.
Зохиогч: Урлаг
“Imagination film”-ийн бүтээл “Эрэмдэг” уран сайхны киноны trailer-г хүргэж байна. Киноны зохиолыг “Эрэмдэг амьтан” оросын шилдэг өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд кинонд залуучуудын гэрэл гэгээт дурсамж, хайр дурлал, түүний үнэ цэнэ, өнөөгийн нийгмийн нөлөөлөл залуучуудыг хааш нь дагуулж байгаа болон баян ядуугийн ялгаа зэрэг залуучуудын тулгамдсан асуудлыг хөндсөн ажээ.
Монголын Үндэсний Кино Урлагийн Академи-аас улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг кино академийн дээд шагнал “Academy awards Mongolia -2013” наадмыг гурав дахь жилдээ 2013 оны 05 дугаар сарын 15-18-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
УДЭТ-ын уран бүтээлчид энэ дөрөвдүгээр сарыг “Хайрын жүжгийн сар” болгон зарласан билээ. Тус театрын тайзнаа саяхан В.И.Красногоровын агуу хайрын тухай өгүүлсэн “Хайрын домог” жүжиг амилсан бол энэ амралтын өдрүүдэд мөн В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам жүжиг мөн “Гэгээн муза 2005”-ын “Шилдэг зохиолч” номинацийн эзнээр тодорч байсан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжиг тайзнаа дахин тоглох гэж байна. Нэгэн гэр бүлийн амьдралаар нийгэм, цагийн байдлыг бүхэлд нь харуулсан уг бүтээл эр хүний ноён нуруу, гэр бүлийн үнэ цэнийг харуулна. Жүжгийн гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, С.Сарантуяа нар тоглох юм. Найман жилийн өмнө анх тавигдсан уг жүжиг өнөө ч үнэ цэнээ алдаагүй, үзэгчдийг татсаар байгаа юм.
Нийслэлийн Улаанбаатар чуулгын “Бүжиг ангийн” анхны бие даасан “Жил хагас” хэмээх нэртэй тоглолт энэ сарын 26,27-нд тус чуулгын концертын их танхимд болох ажээ. Монголын болоод дэлхийн олон орны тоглолтын тайзнаа өөрсдийн авъяас билиг, стилл имиджээрээ онцгойрч буй бүжиг ангийн хамт олон нь монгол бүжгийн болоод модерн бүжгийн гайхимшигт үзүүлбэрүүдийг тоглолтынхоо тайзнаа амилуулах ажээ. Ийнхүү бүжгийн урлагийн гайхимшигт тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 50040010, 89011048 дугаарын утсаар лавлах боломжтой ажээ.
Сайхан сэтгэлт хүмүүс минь, буяныг бодож арав таван төгрөг хайрлаач, хариуд нь би танд дуу дуулж өгье
…Амьдралаа би чамд хайртай
Аа аа, амьдралаа би чамд …
гэж дуулах өнчин хүү байсхийгээд л даарч бээрсэн бяцхан хоёр гараа хумбайлган амандаа ойртуулж амьсгалах тоолонд нь савсан гарах уураар үлээж бүлээцүүлнэ.
90-ээд оны үеэр дэлхий даяар нэрд гарч үзэгч, сонсогчдын шүтээн болж байсан арын гудамжны залуус буюу “Backstreet boys” хамтлаг манай оронд ирж тоглох нь ээ.
Нийслэлийн Улаанбаатар чуулга нь ард олондоо ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгийнхоо хүрээнд олон арван ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд эдгээр ажлуудын үргэлжлэл болгож тус чуулгаас уртын дуу зааж сургах “Монгол уртын дуу” хэмээх сургалт хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм.
Монголын Үндэсний Кино Урлагийн Академи-аас улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг кино академийн дээд шагнал “Academy awards Mongolia -2013” наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан наадмын зохион байгуулах хорооны ажилтан Я.Мөнхзаяатай хийсэн ярилцсанаа хүргье.