Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Ядаж л насыг нь хүндлээд тайван байлга даа
Одод

Ядаж л насыг нь хүндлээд тайван байлга даа

Урлаг Урлаг09/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1460173343_d215a8a3327f574f0430c143937633d0original6444707972016-04-09-13-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэг хэсэг Мүүн гэгчийн талаар шуугиж мэдээгүй заримынх нь хувьд нүдийг нээж өгсөн цэнхэр үст Цэрэнд баярлаж байгаа хүмүүсийн нэг билээ би. Тэр утгаараа ч дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж бичиж байсаан.  Харин сүүлд Бавуугийн Лхагвасүрэн гуайг Мүүнчин болгоод байгаа бололтой юм даг уу даа. Хүн бүр тэр Мүүн гэгчийн талаар мэдээлэл байхгүй байж байгаад л энх тайван гэсэн гоё сайхан уриа лоозонд итгээд хэдэн төгрөг өгөхөөр нь юм бичсэн байж болно шүү дээ. 

Байнга л магтаад бичээл байгаагүй л байлгүй дээ Лхагвасүрэн гуай. 

Хийж бүтээсэн зүйл ихтэй хэдэн өвгөд хөгшидөө тайван байлгах хэрэгтэй юм гэж л сананам.  Хувь хүний тухай ойлголт, авьяас чадварын тухай ойлголт бол хоёр салангид зүйл шүү дээ. Бүх хүн бурханлиг бишийн учир бид бүгдэд л сайн муу, сайхан муухай чанар, амны алдаа бүгд байдаг даа. Амьддаа гүтгүүлж, шоронд хатаж зовсон Чойномыг ч тэр, амьд атлаа боорлуулах хэнийг ч тэр нэмж боорлохыг барьж идэж, үгүйсгэхийг үл хүснэ. Тэр бол жудаггүй л зан. 

Энэ хүн түмэн олон хадаг яндар барьсан шавьтай, би хувьдаа хэнд ч хадаг яндар өргөж шавь орж байсангүй ээ. 

Тиймээс багшийгаа өмөөрч, эсвэл бялангачилж байна гэх зүйл огт байхгүй ээ надад. Хувь хүний талаасаа ярих юм бол миний авга ах Дашбалбартай таарамжгүй байдаг байсан л хүн. Тэглээ гээд тэр насаараа буруутгагдах, эсвэл үзэн ядагдах ял биш байхаа. Хэн нэгэндээ дуртай, дургүй байх гэдэг бол жижиг хэрэг. Хэн нэгнийхээ хийж бүтээснийг хүртэл үгүйсгэж нулимах гэдэг бол мулгуу хэрэг.  Энд хувь хүнийг бус, хүний жудаг яригдах ёстой.  Муулж чаддаг ам бас сайныг нь ярьдаг чадвар сэтгэлтэй байх хэрэгтэй. 
Өвгөн найрагчийг тайван орхио Цэрэн минь. 

Мэдээгүй хийсэн зүйл гэж энэ орчлонд бишгүй байдаг шүү… 

Хувь хүн бие биендээ дуртай дургүй асуудал нэг өөр, хүний жудаг гэгчийн асуудал бас нэг өөр хэрэг байдаг шүү. Ялгаж салгаж амьдарч сурах хэрэгтэй юм даа бид. Хүний бүхий л зүйлийг харлуулах хэрэг байхгүй ээ. Тэртээ тэргүй хар ч цагаан холилдоогүй хүн энэ орчлонгоос олохгүй л болов уу. Ер нь бол бид бүгд саарал л өнгөтэй шүү дээ ккк. Хувь хүнд нь дургүйцэж болох ч хийсэн бүтээсэнд нь дурлаж хайрламаар хүмүүс бишгүй байна энэ орчлонд чинь. Энэхүү бичвэрээ зориуд авга ах, алдарт яруу найрагч, төрийн соёрхолт Монгол түмний эрхэм эх оронч хүү Очирбатын Дашбалбар ахынхаа 

Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла 
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор 
Өөр юу ч хэрэггүй бие биенээ хайрла гэсэн гэгээн сайхан мөртүүдээр өндөрлөмүү. 

Яруу найрагч Хулганайн Тэргэл. 2016 он.  Чикаго хот

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майкл Райдер “Céline” брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцуулжээ

14/07/2025

“Cool people” судалгааг 12 орны иргэдээс авчээ

14/07/2025

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

14/07/2025

“Icetop” хамтлаг “Аавуудын өдөр”-өөр “Шүтээн минь” тоглолтоо хийнэ

14/07/2025

“Blackpink”-ийн “Jump” дуу нэг хоногийн дотор 47 улсын чартыг тэргүүлэв

14/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.