Аргын тооллын 5 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 5, Өглөгт охин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Зохиогч: Урлаг
Хөлбөмбөгийн супер од Дэвид Бекхэм 1975 оны энэ өдөр төржээ. Хэдийгээр Дэвид Бекхэм Викториа Бекхэм нар хоёр тийш болсон ч үр хүүхдүүддээ тавих хайр халамж хэзээ ч орхихдохгүй гэдгийг харуулсаар байна.
05 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 20-22 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Хүн ер нь их давруун амьтан шүү дээ. Гэхдээ л яадгийн давармаар санагдаад байгаа биз. Хажуу хашааны цаадах хашааны айлд очиж утсаар ярьдаг, хар цагаан зурагттай айлд цуглаж суугаад кино үздэг байснаа бодоход технологийн дэвшилд “орооцолдож үхэх” гэж байж л даварсаар, давармаар санагдсаар л.
Үндэсний хувцасны “Уран гоёл” урлангийн бүтээгдэхүүнүүдийн загвар хийц, чанар үзэмж хэрэглэгчдийн таашаалд үргэлж нийцдэг учраас үйлчлүүлэгч олонтой, захиалга ихтэй байдаг. Эднийх үйл ажиллагаагаа өргөжүүлж VIP захиалгын төв, өөрийн нэрийн барааны дэлгүүрээ өнөөдөр нээж байна.
Нижгэнэсэн алга ташилт уртын урт үргэлжилнэ. Хэзээ ч дуусашгүй мэт. Энэ урт, бас чанга алга ташилтыг дуусахыг хүлээн тайзан дээр хөгжимчид, бас удирдаачид зогсоцгооно. Үзэгчдэд сэтгэлийн таашаал, цэнгэл эдлүүлсэндээ түүний хариуд ийнхүү алга ташилтаар шагнуулсандаа уран бүтээлчид бахдалтай мишээж харагдлаа.
