Зохиогч: Урлаг
“Дэлхийн оюуны өмчийн өдөр” тохиож буй энэ өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газраас Оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагууд болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Тѳв /MCPP/ нартай хамтран ажиллах санамж бичиг зурлаа.
2017 оны буудлага спортын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Монголын буудлага спортын холбооны шинээр баригдсан буудлагын төвд эхэллээ. Тэмцээнд орон нутаг, клубын 14 байгууллагын 83 залуу мэргэн буудагч цэц мэргээ сорьж байна. Тэмцээний эхний өдрийн дүнгээр байр эзэлсэн тамирчдын нэрсийг танилцуулж байна.
2017.4.26, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд энэхүү киног бүтээсэн түүхтэй. Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичжээ. Хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал дан монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л европ үлгэрийн шинж чанар багахан орсон нь бий) юм.
Монгол ухаан, ёс заншил, соёл уламжлалаа үгүйлэх болсон, хэт цахимжсан, мөн хэт технологжсон өнөө үед монгол сэтгэлтэй, түүнийгээ үр хойчдоо үлдээж яваа цөөхөн хүмүүсийн нэг бол С.Пүрэв баавай юм. Харин тэрээр түүнийгээ ил зарлаж, тунхаглаад байдаггүй, өгүүллэг, тууж, романдаа Монгол гэх зургаан үсэгний үнэ цэнэ, хөдөө нутгийн унаган байгаль, хүн ардын ахуй амьдралыг нүдэнд харагдаж, гарт баригдтал тэрлэх. Залуу бичигч бидний сэтгэлийн зовлон болсон зураглал, дүрслэлийг телевизийн камераар л харуулж байгаа юм шиг өнгөтөөр зураглах. Мөн түүнээс ч илүү ааг, амттай өгүүллэгүүдийг нь уншихад хэчнээн сайхан.
Элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай Л.Бүжинлхам охинд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Асан” эмнэлгийн мэс заслын багийнхан өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр охины ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн юм. Энэхүү хүнд мэс засалд нийт 70 гаруй эмч нар 15 цагийн турш тасралтгүй ажиллаж, хагалгаа амжилттай болсон. Охины аав П.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа.
Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэгт зориулсан "MNTM" дууны клип цацагдлаа. Бюро 24/7 дижитал сэтгүүл ба Боловсрол телевизийн хамтран зохион байгуулсан энэхүү шоуны сүүлийн хоёр дугаарт тоглогдсон "MNTM" дууг Нэгэн зүгт хамтлагийн дуучин С. Заяа дуулжээ. Харин аяыг нь хөгжмийн продюсер М. Тэмүүлэн, үгийг нь The Highway буюу Х.Батмөнх зохиож видео клипэнд Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн бүх оролцогч охид тоглосон байна Чамайг би өөр хүний нүдээр харахын тулд Чиний нүдийг хараад би Чимээгүй ширтэх ёстой гэж үү? Чиниийхээ уян гоолиг биенд хүрэхийн тулд Уран тансаг яруу үгсийг уйлуулан байж хэлэх үү? Дөлгөөхөн усны мандал дээгүүр чи хөөрөн нисэх хун…