Зохиогч: Урлаг

Олимпын тэнгэр дор эх орныхоо алтан соёмбот далбааг намируулан элэг нэгт Монгол түмэндээ цэнгэлийн манлай эдлүүлсэн жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн тамирчид өнөөдөр 06:00 цагт эх орондоо ирлээ. Тэднээс мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очир нар “Чингис хаан” буудалд газардмагцаа сэтгүүлчидтэй уулзсан билээ. Тэднийгээ хараад үнэхээр л эх орны минь баатрууд гэмээр бахархах сэтгэгдэл хэн хүнгүй л төрж байлаа. Лондонгийн олимпийн баатрууд байж, нутаг нэгтнүүддээ спортын цэнгэл, баяр бахдал мэдрүүлсэн тэднийг БТСГ, МЖБХ-ны удирдлага, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, тэдний гэр бүлийнхэн, эх орон нь, элэг нэгтнүүд нь ийн угтаж авлаа.

Read More

Америкийн хараагүй хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин Стив Уандер гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргажээ. Өдгөө 62 настай алдартан өөрийн эхнэр болох загвар зохион бүтээгч Кай Миллард Морристойгоо таарахаа больсон талаараа ярьсан байна. Тэд 2001 оны есдүгээр гэрлэсэн бөгөөд 2009 оноос хойш тусдаа амьдарч байсан юм.

Read More

1950-иад оны дунд үед “Америкийн секс билэг тэмдэг” гэгдэж байсан жүжигчин Мэрилин Монро одоогоос 50 жилийн өмнө учир битүүлгээр хорвоог орхисон юм. Шүтэн бишрэгчид нь алдарт жүжигчнийг одоо ч гэсэн санан дурссаар байна.
Алдарт жүжигчин Мэрилин Монро1962 оны наймдугаар сарын таванд буюу 36-хан насандаа хорвоог орхисон. Түүнээс хойш хагас зуун жил өнгөрчээ.

Read More

Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “New star” наадмын Гранпри шагналт дуучин М.Маргад-Эрдэнэ цомгийн бичлэгийн ажилдаа ороод дуусах шатандаа орсон гэнэ. Тэрээр “UP MUSIC” продакшнд “Anemone” хамтлагийн хамт уран бүтээлээ нэгэн зэрэг хийж байгаа бөгөөд түүний продюсерээр нь “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат, хөгжмийн найруулагч Н.Халиун нар ажиллаж байгаа.

Read More

Монголын хүчтэй boy band-уудын нэг “Номин талст”-ын дөрөв Хаазааг эс тооцвол хаа очиж гэр бүлийн тал дээр тогтвор суурьшилтай, үлгэр жишээ залуус. Хамтлагийн ахлагч Д.Батсүх энэ удаад бүл нэмэх гэж байгаа бөгөөд гэргий Н.Жаргалан нь хөл хүнд болсноо тун ч их нууцалж байгаа аж. Нэрт өмгөөлөгч Ж.Нарангэрэлийн эрх танхи ууган охин Н.Жаргалан хатагтай цагтаа загварын тайзнаа моод үзүүлж явсан жаатай бүсгүй. МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн тэрээр дараахан нь Францад мэргэжил дээшлүүлж байсан.

Read More

Дуучин Маралжингоо уран бүтээлийн ажилдаа эргэн оржээ. Тэрбээр хоёр дахь цомгийн ажилдаа орсон байна. Түүний шинэхэн цомгийн хувьд ерөнхий продюсерээр ая зохиогч Ганг ажиллаж байгаа бол хоолойн бичлэг нь дуучин Ж.Алтанцэцэгийн “Prosounds” студид хийгдэж байгаа юм. Тэрбээр хувийн амьдрал болоод мэдлэг боловсролдоо анхаарахаар хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрээд байсан юм.

Read More

“Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дуугаараа олны танил болж байсан “Салхи” хамтлаг таван жилийн өмнө “Хайрын гудамж” тоглолтоо хийж байсан. Одоо хамтлагийнхан хувийн ажлаа хийж байгаа бөгөөд хамтлагийн гишүүн Даашка машины ченж болж, Насаа уул, уурхайн бизнес эрхэлж, Хуягаа баар ажиллуулан, харин Эбэ “Монос групп”-т ажилд орсон гэнэ.

Read More

Холлливудын шинэ залуухан хос болох Роберт, Кристан нарын хувийн харилцаанд сүүлийн өдрүүдэд нэлээд ан цав гарах болсон. Учир нь Кристан Стюарт найруулагч Рюберт Сандерстэй нууц амрагийн холбоотой болсныг түүний найз залуу Роберт Патинсон олж мэдсэн билээ. Тэгвэл Лос Анжелес дэх байшингаасаа нүүгээд байсан Роберт экс найз бүсгүйдээ дахин боломж олгож, болж өнгөрсөн асуудлаар ярилцахаар болсныг Их Британийн “Сан” сонин мэдээллээ.

Read More

Оросын алдарт зохиолч Лев Толстойгийн “Анна Каренина” бүтээл 1873 онд бичигдэж байсан ба алдартай одод энэ дүрийг амилуулж байсан билээ: Грета Гарбо, Вивьен Ли, Марлен Дитрих, Ингрид Бергман. Тэгвэл энэ удаад өнөө цагийн үзэсгэлэнт жүжигчдийн нэг болох Кейра Найтли тус дүрийг дахин амилуулах нь.

Кейра “Бахархал ба бардамнал”, “Наминчлал” зэрэг бүтээлүүдийг хамтран бүтээсэн найруулагч Жо Райттай дахин гар нийлж ажиллах ба кино есдүгээр сарын 7-нд нээлтээ хийнэ.

Read More