Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа сүүлийн жилүүдэд тун ч нам гүм амьдрахыг хичээж буй.
Гэвч олны танил байхын үйлийн үрээр түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхэн эргээд дуучин бүсгүйг “ороосоор” л. Тэрбээр дөрвөн жилийн өмнөөс “Би өмнө нь бусдад хэрхэн сайхан харагдах вэ гэж их санаа зовж, гадаад төрхөндөө л анхаардаг байжээ. Гэтэл хүн сэтгэл санаагаа тайван байлгаж, дотоод ертөнцөө гоо сайхан байлгах ёстой юм байна. Тиймээс би сэтгэлээ эмчилж эхэлсэн” хэмээн ярих болсон.