Зохиогч: Урлаг

Майдарын Дашринцэн нь Хуучин Цэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу Одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уулын өвөрт 1880 он Цагаан луу жил ядуу ард Майдарын ууган хүү болон төржээ. Дашринцэн дуучийн тухай түүний төрсөн дүү Майдарын Жунай 1968 оны намар хуучлахдаа ах бид 2 Хүрээгийн уулын өвөр төрсөн гэнэлээ. Би бага зэрэг дуулж нэлээд барилддаг байлаа. 26 настайдаа ахтайгаа хамт сүүлийн даншигт очиж ах маань түрүүлж байсан. Манай ах гойд сайхан эр байсан.

Read More

Ардын дуу бүжгийн чуулгын дуучин явсан тэрээр Алтай Хангайн уулс, Тэмээн дээрээс наран ойрхон дуугаараа алдаршиж амьдралынхаа сүүлийн мөчүүдэд Баянхошууны автобусанд дуулж Ах нь тэмээ шигээ өндөр тайзан дээр дуулж явлаа, Тэгэхэд надад нар ойрхон байсан юм шүү гэж хэлж байжээ.

Read More

Самын Гомбо нь 1888 оны шар хулгана жил Цэцэнхан аймаг, Хөвчийн жонон вангийн хошуу одоогмйн Хэнтий аймгийн Хэнтий сумын нутаг Дүнгэнүүр гэдэг газар Боржигон овгийн Самын хүү болон мэндэлжээ. Залуу үедээ төрийн дууч гэгдэж явсан Самын Гомбын авъяас билэг нь бага балчраасаа тодорч. Тэрээр нутгийн нэрт дууч Зэнэ Дамдин, Лимбэч Очирын Гэлдрээ хэмээх Намсрайжавын хамт найр наадамд дуулж бүх насаараа олныг баясгаж байсан ба Хэнтий сумыг байгуулахаас өмнө Бүрээ сум гэж байхад сумын даргаар ажиллан засаг төрийн үйлсэд зүтгэж явжээ.

Read More

Нэр: Jastin Drew Bieber
Төрсөн огноо: 1994 03.01
Төрсөн газар: Канад Stratford, Ontario
Ажил: Дуучин, дууны үг зохиогч
Тоглодог хөгжмийн зэмсэг: Гитар, төгөлдөр хуур, бүрээ, бөмбөр /өөрөө бүгдийг нь сурсан/
Дуулж эхэлсэн он: 2007

Read More

Түүний жинхэнэ нэрийг Фаррох Булсара гэдэг байжээ. Тэрбээр өвөрмөц хоолой болон тайзан дээрх биеэ авч явах байдлаараа олны танил болжээ. “Куин” хамтлагийнхаа дууны үг зохиодог Меркьюри «Bohemian Rhapsody», «Killer Queen», «Somebody to Love «, «Don’t Stop Me Now», «Crazy Little Thing Called Love», «We Are the Champions «, «Barcelona» зэрэг дэлхийн шилдэг дуунуудыг зохиосон юм. Тэрбээр мөн бие даасан уран бүтээлээ туурвин продюсероор ажиллаж байв. Меркьюри Африкийн Занзибар улсын Парси гэдэг газар төрж, өсвөр нас хүртлээ Энэтхэгт байсан учир түүнийг Британийн хамгийн анхны ази рок дуучин гэж үздэг байна. Нэрт дуучин тэрбээр 1991 оны 11 дүгээр сарын 24-нд ДОХ өвчнөөс үүдэлтэй уушигны идээт үрэвслээр нас баржээ. Түүний хувьд олон нийтэд ДОХ туссан гэдгээ мэдэгдсэний дараа өдөр хорвоогоос хальжээ.

Read More

1956 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг “Хоолойн бууц ” хэмээх газар төрсөн. 1975 онд Соёлын ордон, ХДТ-т дуучнаар ажилласан. 1994 онд Морин хуурын чуулгын дуучин 2003 оноос ХБК-ийн багшаар тус тус ажиллаж байна.

Бие даасан уран бүтээл 40 гаруйг туурвиж тоглосон. Багш болсноос хойш одоо 4 дэх төгсөлтөө хийх гэж байна.

Read More

Лучиано Паваротти (Luciano Pavarotti, 1935 оны 10 сарын 12 – 2007 оны 9 сарын 6) нь Италийн тенор хоолойтой дуучин бөгөөд дуурийналдартай дуучдын нэг юм.

Дэлхийн Гурван тенорын нэг хэмээн алдаршсан.

Италийн Модена хотод төрсөн. Аав нь талх баригч хийхийн зэрэгцээ тенор хоолойтой дуучин байв.

Read More

1990-1995 онд СУИС-ийг дүүргэж 1995-2009 он хүртэл ДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. Ажиллах хугацаандаа дэлхийн болон үндэсний 25 гаруй дуурийн гол ба туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн 2002-2003 онд Итали улсын Венеция хотод мэргэжил дээшлүүлсэн. Монголын хөгжимийн зохиолын бүтээлүүд болон нийтийн дуунуудыг олны хүртээл болгосон.

Read More

Д.Долгормаа нь 1981 онд Улсын багшийн Дээд сургуулийн дуулаачийн анги төгсөж Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуулж эхэлснээс хойш 30 жил сонгодог урлагт зүтгэж байна.Энэ хугацаанд дэлхийн сонгодог болон үндэсний дууриудын 40 гаруй гол ба туслах дүрүүдийг бүтээсэн байна. 2001 онд МУСТА , 2006 онд Оросын холбооны БУГЖүжигчин, 2006 онд Монголын эмэгтэйчүүдийн Академийн академич цол, 2011 онд Бүх ард түмний санал асуулгаар ” Эрхэм монгол хүн ” цол.

Read More

1960 онд Ардын армийн дуу бүжгийн чуулгад хорын дуучнаар ажиллаж байсан.

1963-1969 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг гоцлол дуучин мэргэжлээр төгссөн.

1969-1992 онд СУАТ-т гоцлол дуучнаар ажилласан.

1992 оноос одоог хүртэл Хөгжмийн коллежид дуулах арга зүйн багшаар ажиллаж байна

Read More