Урлаг.мнУрлаг.мн
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    • Дуу
    • Хөгжим
    • Жүжиг
    • Зураг
    • Зохиол
    • Язгуур урлаг
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    Урлаг.мн»Бусад»Балингийн Лувсангомпил
    Бусад

    Балингийн Лувсангомпил

    Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
    Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
    images_(23)8603006932012-04-27-18-30[www.golio.mn].jpg
    Share
    Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
    Балингийн Лувсангомпил 1879-1969

    Б.Лувсангомпил нь урьдын Цэцэнхан аймаг, сүжигт бэйсийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уул хэмээх газар 1879 онд малчин ард Балин гэгч хүний охин болон мэндэлжээ. Эцэг Балин нь моринд дуртай хурд их сойдог байсан тул охиноо 7, 8 настайгаас нь морь унуулж сургаж хурдан морины "Гийнгоо" зааж өгч Лувсангомпил охин нь эвлэг намбатай аялдаг байсан тул хүмүүс дуучин болно гэдэг байжээ. Мөн түүний эх Чимэдцэен муугүй дууч байжээ.

    Лувсангомпил нь арваад наснаасаа эхэлж ойр зуурын найр наадамд өөрийн үеийн залуу Дашринчинтэй хамтран дуулдаг болсон ба Дашринчин нь хожим нь сайн дууч, мэргэн харваач, аварга цолтой бөх болсон байна.

    Лувсангомпил нь тэр үеийн шүхэрт засгийн хошууны хазгар Амбаа гэдэг төрийн их дууч гэж алдаршиж байсан хүнээр уртын дуу заалгаж эхэлсэн нь сайн дууч болох замд хөтөлжээ. Лувсангомпил нь цэвэрхэн хийцтэй дуулдгаараа алдаршжээ. Түүний дуулах нь тогтмол аязтай, элдэв маяггүй тэгэхдээ маш уран дуулдаг, дууг эхлэхдээ маш дороос авч зөөлөн өгсөөж, хоолойндоо эвийг тааруулан ноёлж дуулдаг байсан гэж түүний багын танил нь ярьжээ.

    Лувсангомпил нь 1930 аад оны үед улсын төв театрт уригдан ирж алдарт дууч М.Дугаржав, Ж.Дорждагва, Ц.Төмөр, Ичинхорлоо, Нацаг зэрэг алдартай хүмүүсийг дуулахын ухаанд сургасан гавъяатай багш хүн билээ. МУГЖ Ж.Дорждагва ярихдаа: Миний бие 1932оны үед Төв театрт дуучнаар ороод нарийн хоолой хэмээх Нацаг дуучийг дагаад удаагүй байтал Дугаржав багш уулзаж би чамайг нэгэн сайн дуучтай танилцуулна гээд нэг айлд дагуулж очин нэгэн эмгэнтэй уулзуулав. Тэр хүнийг Дугаржав багш маань ярихдаа ихэд хүндэтгэн: Миний багш Лувсангомпил намайг дуунд сургасан хүндээ гэж миний биеийг зааж намайг багшдаа шавь оруулахаар ирсэн тухай хэлэв. Тэгээд намайг хэд дуулуулж үзээд сурах л хүүхэд юм гээд намайг 3 жил дагуулан сургаж олон зуун дуу сургасан ачтай багш минь юм. Багш минь нэг өдөр миний шавь одоо л дууч болж байна, харин чавганцын нь авдар хоосорлоо. Өөр хүнээс дуу гуйж сур гэж тоглон хэлсэнсэн. Би 60 гартлаа ийм олон дуу мэддэг хүн эмгэн багшаас минь өөр хэн ч дайралдсангүй хэмээн ярьсан байна.

    Лувсангомпил гуайн олон дуун дотроос "Алиа саарал", "Мандалжуужаа", "Дүүжий хуар", "Ноёлон харагдах" зэрэг дууг гойд намбалаг дуулдаг байжээ. Лувсангомпил багш өөрийн шавь нараас дуучин Төмөрийг ихэд үнэлж "Манай Төмөр хашгиралгүй зөөлөн эвлэг дуулах талаар миний намбыг авсан. Бүсгүйчүүдээс ховор дуучиндаа" гэж ярьсан байна. Энэ алдарт дуучин маань 1969 онд 90 насандаа өөд болжээ.

     

    Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
    Урлаг
    • Вэбсайт

    Төстэй нийтлэл

    Бусад Урлаг

    Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

    21/07/2016
    Бусад Урлаг

    Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

    07/05/2015
    Бусад Урлаг

    Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

    03/02/2015

    Сэтгэгдэл хаалттай

    Сүүлд нэмэгдсэн

    Дуучин А.Хосбаярын “Богд хээрийн дуулал” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

    18/09/2023

    Шинэ клип: “Богд хээрийн дуулал”

    06/09/2023

    Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага

    16/08/2023

    “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

    16/08/2023

    Даншиг наадамд Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE зэрэг 17 уран бүтээлч оролцоно

    02/08/2023
    Дараахи
    Facebook Twitter Instagram Pinterest
    • Бидний тухай
    • Холбоо барих
    © 2009-2023 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

    Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.