Зохиогч: Урлаг

‘‘Тусгай салаа’’ киноны дэд ахлагч Номингийн дүрээрээ олноо танигдсан Б.Гэрэлчулуун жүжигчин, мисс, загвар өмсөгч гээд олон гуншинтай. ‘‘Ирээдүй Энержи’’ компанид ажиллахын хажуугаар ХУИС-ийн оройн ангийг гадаад харилцааны ажилтнаар төгссөн тэрээр загварын охид гэхээрээ л толгой хоосон хүмүүс байх ёсгүй, залуу насандаа сурч боловсорч, мэдлэг чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг бөгөөд БНХАУ руу хоёр жилийн хугацаанд суралцахаар явжээ.

Read More

Зуны дэлгэр цагт Улаанбаатар хот эзгүйрч, урлаг соёлын байгууллагууд ч амарч уранбүтээлчид тус тусын мөрөө хөөдөг билээ. Дуучин Сарантуяа Маямид амарч байгаа бол монголын өөр хоёр гавьяат мөн тус улсад байна. Маргааш буюу 21-нд МУГЖ Д.Жаргалсайхан, Г.Эрдэнэбат нар АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод тоглох гэж байна. Д.Жаргалсайхан гавьяатын тухайд тэрээр өнгөрсөн 6-р сараас хойш АНУ-д байгаа. Хамгийн сүүлд Вашингтонд болсон монголчуудын наадамд оролцож, ая дуугаа өргөсөн байна.

Read More

Английн жүжигчин, модель, телевизийн хөтлөгч Келли Брук Лондонгийн дээд зэрэглэлийн “Магниум” зоогийн газрын өөртөө үйлчлэх нэгэн шинэ үйлчилгээний нээлтэд оролцож, өдрийн хоолоор дайлуулжээ. Өдрийн зоогт сонгосон түүний гоёл чамин байсан гэнэ. Тэрбээр үсээ гоёмсгоор засуулж, бөөрөлзгөнийн өнгөтэй богино даашинз өмссөн байжээ.

Read More

Одоогоос тавин жилийн өмнөх наймдугаар сарын нэгэн өдөр Холливудын хонгорхон бүсгүй, шаргал үст Мерлин Монро нас барсан тухай шуугиант мэдээ Америкийн бүх сонинуудад нийтлэгджээ. Мерлин Монрог дэлхий дээрх хамгийн тачаангуй бүсгүй, секс бэлэг тэмдэг хэмээж байсан. Гэвч зохиолч Мишель Морган түүнийг эрчүүдээс илүү хүүхнүүдэд татагддаг байсан тухай номондоо бичжээ.

Read More

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина анхныхаа кинонд тоглож, Холливудад хөл тавьжээ. Дөнгөж 19 настай Бобби Кристина Тайлер Перригийн “For Better Or Worse” кинонд тун давгүй тоглож байгаа гэнэ. Продюсерүүд түүнийг энгийн, байгаагаараа байдаг хэмээн магтжээ. Учир нь Бобби Кристина мэргэжлийн хүн шиг камерын өмнө биеэ яаж авч, явахаа сайн мэддэг аж. Телевизийн олон ангит инээдмийн цуврал кино For Better or Worse өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн юм байна. Н.Энх

Read More

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам тун удахгүй арлын Японыг зорих гэнэ. Тэрбээр “Шинжлэх ухааны баримтат киноны нйигэмлэг”-ийн тэргүүний хувьд Японд хоёр удаа дайтаж байсан Хубилай хаантай холбоотой түүхэн дурсгалыг судалж, судалгаа хийх юм байна.

Read More