Буурлын буман үеэс
Буян хишгээ татаагүй
Ухаант гүнжийн домгоор
Удам дамжин магтагдсан
Зохиогч: Урлаг
Талын гурван улаан минь
Тарж нэг хурж нэг тослоо доо
Тамхиа нэрээд аав минь
Таниад чиг инээгээд чиг байх шиг ээ
Тооройн сүүдэрт ботго минь буйлна
Тогоотой сүүнд минь саран хөвнө
Толгодын оройгоор үүл нь нүүнэ
Тодхон зүүдэнд ижий минь эргэнэ
Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь хө
Хүрэн зүрхний уяа юу даа хө
Залуу хосыг урин дуудсан
Замнах замыг нь нээж өгсөн
Дээдсийн сургааль эхийн ерөөлтэй
Ээлтэй сайхан өргөө байнаа.
Алд алдын торгон хадгийг
Задлаж суунаа Алгирмаа яа хөө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон оо хөө
Аадар бороо яагаад өнгө өнгөөр ордоггүй юм бэ?
Алтан нар яагаад шөнө дөлөөр ирдэггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Эзэндээ ээлтэй
Ижилдээ чимэгтэй
Эрх цагаан ишиг минь
Хөөрхөн дөө, хөөрхөн
Эрвээхэй, эрвээхэй
Наадан наадан нисээрэй
Навчин дээрээ суугаарай
Намайг сайн ажаарай
Цэнхэр дээлээ өмсөөд
Цэцэрлэгтээ очино доо
Цэндээс түрүүлж очоод
Цэцгээ сайхан услана даа