Зохиол бичнэ гээд Зориуд хураасан цаасан дээр
Золигийн муу бясаа Зоргоороо өндөглөжээ
Гэргий минь түүнийг цэвэрлэж Гэмтэн муу бясааг цээрлүүлж
Хэлэх муу үгээ олохгүй Хэтэрмнийг нь гайхаж байна.
Зохиогч: Урлаг
Хамаг бие минь загатнаад байна одоо яаанаа одоо яаанаа
Бүжиглэхгүй бол болохоо байлаа яаанаа,яаанаа,яаанаа,яаанаа
Яадаж байхад би бүжиглэхдээ муу, 80 гарсан өвгөн байдаг.
Яаадын Яаадын Яаадын Яаадын,Нэг сайхан саваад дуусъя.
Front text
Тоост хорвоогийн аль нэгтэйгээс амрагаа санах нь
Тоотой насны жаргалын тод нь юм билээ
Тортой цонхны цаанаас хайраа хүсэн хүлээх нь
Тоймгүй олон зовлонгийн тал нь юм билээ
Чамдаа би хайртай гэж хэллүү
Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй
Чамайг байхад зүрх баяраар дүүрч
Чиний эзгүйд сэтгэл гунигладаг
Балын амтат уруулд чинь хайртай
Уянгын эгшигт дуунд чинь хайртай
Бүүвэй аялах намбанд чинь би хайртай
Бүсгүй цагаан заяанд чинь хайртай
Навчтай хамтдаа шаргалтсан бодол бүхнээ би
Сэтгэлээсээ холдуулж чадмааргүй л байна
Чиний дэргэд байсан цаг мөч бүхэн
Миний сэтгэлд тодоос тодхон харагдаад байна
Гэрлийн хурдаар нисэх мэт он жил өнгөрч дээ
Гэнэхэн насны дурсамжаар халгин үлдэж дээ
Тэртээх өдрүүдээс хойш одоо ч хамт байгаа
Тэнгэрлэг бага насны андууд дэндүү эрхмийн дээд
Газар үнэгшин омогшиход толгод хотойно
Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна
Зурхай эргэж гарахал наран сугарна
Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ
Front textЧамдаа би хайртай гээд
Чихэнд минь шивнэсэн тэр шөнө
Тэргэл саран намрын зүүдтэйгээ
Тэр л чигээрээ сэтгэлд минь үлджээ.