Дэлгэр нутгийнхаа цэлгэр уудмыг бахтацгаая
Дээлтэй буурлуудаа дээш нь өргөн залцгаая
Дэлхийг эзэгнэсэн тусгаар Монгол орныхоо
Туг сүлдэндээ мөргөн залбирцгаая
Дэлгэр нутгийнхаа цэлгэр уудмыг бахтацгаая
Дээлтэй буурлуудаа дээш нь өргөн залцгаая
Дэлхийг эзэгнэсэн тусгаар Монгол орныхоо
Туг сүлдэндээ мөргөн залбирцгаая
Эртний домгийн сонсход
Эрдэнийн хүлгээс үүсэлтэй
Эгшгийг нь сайханд нь согтуурхад
Ээжийн энэрлийг мөрөөдүүлсэн
Зэвэргэн салхи нь хөвсөг үлээхэд
Зүүдлэхдээ та минь даарсан уу ээж ээ
Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг
Хүрээд ирлээ гээд зэрэглээ чинь хуурахгүй
Алсын алсад жолоо заллаа даа
Аглаг хорвоог танихаар мордлоо би
Ариун үнэн сүүн сэтгэлээ
Алтан дэлхийдээ өргөхөөр зорьлоо
Аз жаргалаар дүүрэн сайхан амьдрана гээд
Хүмүүс дандаа хүсэн мөрөөддөг
Хүсэхэд хясаж бэрхшээл тулгархад
Чи хаана байна гээд аз жаргалыг хайна
Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтэгнэсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа
Бэхэнд цэнхэртсэн хурууны минь хээ
Үсэглэлийн дэвтэртэйгээ хоцорлоо
Тохой нь сэмэрсэн дүрэмт хувцас минь
Тооныхоо хүрдтэйгээ аргагүй л үлдлээ
Зөрөг цэцэг жилдээ ганцхан дэлгэрдэг хорвоод
Зүрхийг минь уйлуулсаар яасан эрт буцав даа
Зүсэрч ирэх зовлонгийн салхинаас урьтаад
Зөвхөн чамайгаа хайрлах л байсан даа
Өглөөн нар мандан шингэдгийн
Учрыг тайлж надад хэн ч хэлээгүй
Үлгэрт гардаг тэр л хайр шиг
Үргэлж хамтдаа байна гэж би бодсон
Өглөө сэрэх болгонд хайраа чамдаа өгөх юм
Өөдөө хөөрөх нар шиг амьдрал минь улам жаргалтай
Өдөр ирэх тусам чи минь үзэсгэлэнтэй болох юм
Өнөр амьдрах та нарыгаа улам хайрлах юм