Заан дөрвөн соёогоо яралзуулан
Заамал зургаан хүзүүгээ гүвдэлзүүлээд
Дунгийн угалзан хамраа сортолзуулаад
Дуран хар нүдээ тормолзуулаад
Заан дөрвөн соёогоо яралзуулан
Заамал зургаан хүзүүгээ гүвдэлзүүлээд
Дунгийн угалзан хамраа сортолзуулаад
Дуран хар нүдээ тормолзуулаад
Бүгд Найрамдах Бүрэн эрхт
Ард монгол улсынхаа
Эрийн гурван наадамд
Эр бяраараа тодорч
Түмэн бөхийн дотроос
Төгөлдөр чадлаараа шалгарч
Хангай хааны хүрэн хүдэр баян загал уул нь
Сүүмэлзэн харагдаад
Хавцал эх бүрээс нь мөрөн далай голын ус нь
Цэлэлзэн урсаад байна гэдэг маань
Ердөө л өлзийтэйхэн хангай чинь,
Зэ. Номин цэнхэр зандан хүрний удамтай
Норов хүрэн, хонгор зээрдийн угшилтай
Элбэг хээрийн гайхам хурдыг дуурайсан
Идэр хээрийн үр хойчыг залгамжилсан
