Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»ХАНГАЙН МАГТААЛ
Дотоод мэдээ

ХАНГАЙН МАГТААЛ

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images9136362182012-04-09-22-02[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хангай хааны хүрэн хүдэр баян загал уул нь
Сүүмэлзэн харагдаад
Хавцал эх бүрээс нь мөрөн далай голын ус нь
Цэлэлзэн урсаад байна гэдэг маань
Ердөө л өлзийтэйхэн хангай чинь,
Манай лаа Идэр, Тэрхийн
Өвгөн буурал, баян хангай нутаг минь ээ! Өрөөлдөөд тавьсан моринд нь өлөг боргоор элбэгтэйхэн
Өнчин буурал амьтандаа
Өршөөлтэйхэн хангай чинь
Манай лаа Идэр, Тэрхийн
Өвгөн буурал, баян хангай нутаг минь ээ!
Хангай хааны Гундаа шар нуруунд барин түшин гарвал даа
Гурван тохой хурц тоорой мод нь, дөрөө зуран шаагин ганхаад
Гурвалжин зоотой бор халзан туулайгий чинь, гунан хар бүргэд нь
Аван барин, шүүрэн байна гэдэг маань
Ердөө л өлзийтэйхэн хангай чинь
Манай лаа Идэр, Тэрхийн
Өвгөн буурал, баян хангай лаа нутаг минь ээ!
Хангай хааны харанхуй хар модондоо, барин түшин орон очвол
Ханцуйтай гарын чинээ хар халиун хэрэм нь, халин дүүлээд
Халиун цагаан буга нь харайлдаад л
Харцгаа түрэн урамдаад минжийн олон согоогоо дагуулав гэлээ.
Ийм л сайхан хангай чинь
Манай лаа Идэр, Тэрхийн
Өвгөн буурал, баян хангай лаа, нутаг минь ээ!
Хангай хааны баруун талыг нь, барин түшин гарвал даа
Бар, ирвэс, баавгай шилүүс нь бархиралдан ноцолдоод л
Зүүхэн талыг нь, барин түшин гарвал даа
Зүр гур нь зөрөлдөөд зүйл зүйлийн амьтан бужигнаад
Зурам тарвага нь тачигнаад байдаг гэнэ ээ
Ийм л сайхан хангай чинь
Манай лаа Идэр, Тэрхийн
Өвгөн буурал, баян хангай лаа, нутаг минь ээ!
Хангай хааны хажуухан талыг нь, барин түшин гарвал даа
Хар халзан тэх, хамаг олон гөрөөс нь, харгалдан зөрөлдөөд
Халзан цагаан аргал нь, багшраад байдаг гэнэ
Ам судаг өөд нь өгсөөд харвал даа, суу хаяиу, суусар булга
Минж, согоо, мэгж, бодон, мэхээрийн бор хүртэл
Элбэгтэйхэн байдаг гэнэ
Ийм л сайхан хангай чинь
Манай лаа Идэр, Тэрхийн
Өвгөн буурал, баян хангай лаа, нутаг минь ээ!
Ам бүрийг нь харвал даа, рашаан тамир нь ханхалсан
Арван гэрийн хүн амьтны, архаг өвчнийг эдгээсэн
Арвин баян хангай минь
Манай лаа Идэр, Тэрхийн
Өвгөн буурал, баян хангай лаа, нутаг минь ээ!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо

30/01/2026
Утга зохиол Урлаг

Абай Кунанбаевийн “Билиг сургаал” ном монгол хэлээр хэвлэгджээ

28/01/2026
Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Wuthering Heights” кино хоёрдугаар сарын 13-наас үзэгчдэд хүрнэ

02/02/2026

Завхан аймгийн музейн сан хөмрөгт олон төрлийн чулуун тээрэм бий

02/02/2026

Ордуудын хоёрдугаар сарын зурхай

02/02/2026

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө

31/01/2026

“Анна Каренина” жүжигт ОХУ-ын алдарт жүжигчин Алёна Юрьевна Байбородина тоглоно

31/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.