Зохиогч: Урлаг

СУИС-ыг төгссөн нэг ангийн 5 залуугийн хамтран бүтээсэн “Үргээлэг” киноны хоёрдугаар анги саяхан нээлтээ хийж үзэгчдийг хуйлруулаад байгаа билээ. Тэгвэл уг киноны албан ёсны “Үргээ Үргээ” нэртэй шинэ дуу гарч, өнөөдөр үзэгч сонсогчдын хүртээл болж байна. Сургуулиа төгссөнөөсөө хойш 20 жилийн дараа хамтран кино бүтээсэн эрч хүчтэй, чадварлаг жүжигчин залуусын бүтээл болох уг киноны дууг “ICE TOP” хамтлаг дуулжээ. Энэ дуунд өгүүлснөөр “Атаман байхгүй Монголд ах зах байхгүй. Аавын хүү нэг шийвэл арай ч ийм байхгүй. Ард түмний төлөөлөл атаман та амьдралыг ажаад ажлаа хийвэл алтаар баах нь холгүй… Үргээ Үргээ харийнханд элэгтэй дээдсийг үргээ үргээ. Ханилж яваад хаядаг нохдыг үргээ үргээ”хэмээж байгаа нь гашуун бөгөөд хурц үнэн үгтэй бүтээл болжээ.

Read More

ХХ зууны эхэнд Өрнийн их соёлт Парист талын монгол бүсгүй гоо үзэсгэлэн, цэцэн ухаан, цог жавхаагаа гайхуулж явсан түүх бий нь сонин. Ниржидмаа хэмээх тэрхүү бүсгүйн тухай түүхийн шарласан хуудас сөхөж олсон мэдсэнээ эвлүүлэн өгүүлсү. Нидерландын дипломатч, хятад судлаач Карл Баркман ХҮII зуунд Ижил мөрөн тийш нүүж одсон Зүүнгарын торгуудын тэргүүн ноёдын нэг Дондогдашийн хүү, оросуудын барьцаанд нийслэл Санкт-Петербургт нь очиж олон жил амьдарсан, Монгол руугаа буцаж нүүсэн ойрадын их нүүдлийг манлайлагсдын нэг Асарай тайжийн тухай “Mandate” хэмээх роман бичсэн бий. Романы эхэнд “Дотнын найз, торгуудын гүнж Ниржидмаадаа зориулав” гэсэн байх бөгөөд өмнөх үг болгож оруулсан өгүүллээ К.Баркман авгай “Ниржидмаа” хэмээжээ.

Read More

Би траншейны архичин байсан бүхнийг тэгээс эхэлсэн гэж сэтгүүлч надтай илэн далангуй ярилцах энэ хүнээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. Түүний үзэж туулсан бүхэн ухаарал, хайртай хоршиж хорвоо дээрх хамгийн гайхамшигтай амьдралыг түүнд заяажээ. Тэрээр Эрдэнэт хотын “Наалдан пад” гутлын салоныг үүсгэн байгуулаад зогсохгүй үргэлжлэх амьдралын уртад “Суу-Ариг” гутлын үйлдвэрийг хүртэл нээн ажиллуулж олон хүнийг ажлын байраар хангасан ачтай буянтай сайхан ажил хийж яваа нэгэн. Ухаарлын зам дэндүү урт байсан хэдий ч Уужим буурал хорвоод хийж бүтээх үйлс нь дардан байлаа.

Read More

Жин хасахад арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ Жин хасахад тэр тусмаа хурдан хугацаанд жин хасахад арьсыг дүүргэж байсан өөх нь алга болоход агшиж амжилгүй суларч унждаг. Жин хасах үед арьсны агшилтад хүний нас, хоол тэжээлийн чанар, эрүүл амьдралын хэв маяг, арьсны арчилгаа зэрэг их чухал нөлөөтэй юм.

Read More

Загвар өмсөгч О.Амгаланбаатар олонд дэлгэцийн бүтээлийнхээ дүрээр илүүтэй танигдсан залуу. Түүнийг цахим ертөцийнхөн шулуун яриатай нэгэн хэмээн үнэлдэг. Хүмүүсийн загатнасан газар маажиж олон хүнийг байлдан дагуулаад байна.

Тодруулбал, Өчигдөр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн твиттэр, фэйсбүүк хэрэглэгчийн төлөөлөлтэй уулзсан уулзалтандаа Дагваа аваргыг уриагүй тухай түүний өөрийнх нь нэгэн жиргээг олж уншив. Тэгээд Монгол хүний зан, сэтгэхүйн тухай гэнэт ийм нэгэн сонин бодол төрлөө хэмээн өөрийн бодлоо хуваалсан нь олонд хүнд таалагдсан нь энэ.

Read More

“FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” буюу авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн олон тэрбум охид, эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болох гэж байна.

Энэхүү тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны миссүүд ирж оролцох юм байна. Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар олон зочид ирэх бөгөөд ирэх ням гарагт буюу энэ сарын 27-ны өдөр Монгол Улсад газардах аж.

Read More

Хэрэв та мэргэжлийн шүдний эмнэлэгт хандаж шүд цайруулах үйлчилгээ хийлгэвэл маш өндөр төлбөр төлөх болно. Харин өөрөө, гэртээ гар доорх материалуудыг ашиглан шүдээ цайруулах нь илүү хялбар бөгөөд хямд өртөгтэй юм.

Read More