Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 13. Сумъяа гараг. Бага морь одтой, 8 цагаан мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага: Үхэх.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана.

Read More

2016 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүсийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Read More

УИХ-ын гишүүн Г.Уянга ханьдаа сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд бүсгүйчүүдийг шууруулаад авсан трэнд бэлгийг өгсөн гэнэ шүү. Тодруулбал, “Янмал” үйлдвэрийн оймсуудаар сарнайн баглааг хийн ойр дотныхоо эрчүүдэд бэлэглэсэн байна. “Хайлаастын Янмал оймсонд ёстой нэг “алалцаж” байж хань, үр, хамтран ажиллагч, хамаатан садандаа сарнайн баглаа авлаа. Ёоох” хэмээн цэргийн баярын бэлгээ задалсан юм.

Read More

Одоогоос долоон жилийн өмнө “Хөгжим бүжгийн коллеж”-ийг дуулаачийн мэргэжлээр дүүргэсэн дөрвөн залуу нэгдэн Монголд төдийлөн хөгжөөгүй поп опера урсгалаар уран бүтээлийн гараагаа эхэлж байсан юм. Тэгвэл өдгөө тэд хэдийн Монгол түмнээ хүндлэгдэж Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж явна. “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг уран бүтээлүүдийг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тэд “Надад үлдсэн найз” мюзиклээ маш амжилттай тавьж байсан бол өчигдөр буюу эр цэргийн баярын өдрөөр гэгээн муза наадмын хүрээнд үзэгчдийн хүсэлтээр тус мюзиклээ дахин тоглосон юм. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйд эрэлт ихтэй байсан нь сонгодог урлаг сонирхдог хүмүүст хүлээлт үүсгэсэн тоглолт байсныг харуулж байлаа.

Read More

“Guys” хамтлагийн дуучин М.Мягмарыг танихгүй хүн байхгүй билээ. Тэрбээр тайзан дээр дуулахаараа нүдээ аньчихдаг, ингэж анхаарлаа зөвхөн дуундаа чиглүүлэхийг чармайдаг. Дуулж дуусахад хүмүүсийн алга ташилт маш сайхан байдаг хэмээсэн.

Read More

Түмнийхээ дунд хүндэттэй, олны дунд дуутай уран бүтээлч бол МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн. Тэрбээр хамгийн сүүлд Янжинлхам бурхныг магтан алдаршуулсан бүтээлийг туурвиж нэлээдгүй магтаалыг хүртээд авсан.

Тэгвэл монгол түмнээ олон сайхан уран бүтээлүүдээрээ хүндлэгдсэн Дээгийгийн охин аавыгаа цэргийн баяраар гэнэтийн бэлгээрээ уяраажээ.

Read More

Ясны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана. Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, үхэр, тугал 3,5-4 цаг, гахай, хонь 2-3 цаг зөөлөн гал дээр чанана. Зарим эх сурвалжуудад загасны яс 2 цаг, хонь, тахианых өдрийн турш, харин үхрийн ясыг 24 цаг зөөлөн гал дээр чанана гэжээ. Шөнийн турш плиткээ асаана гэдэг нэг талаар аюултай учраас унтахаасаа өмнө плиткээ унтрааж, гадуур нь сайн ороогоод, таглаад, маргааш нь дахин зөөлөн гал дээр үргэлжлүүлэн буцалгаж болно. Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.

Read More