Зохиогч: Урлаг

18 настай Нарендра Кумар бага наснаасаа л туранхай эцэнхий нэгэн байжээ. Харин сүүлдээ байдал улам хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн аж. Харин эмнэлэгт ирснээр түүний биед нь дутуу хөгжилтэй, үс, шүд нь ургасан ихэр нь биеийн эд эсээс нь шимж өдийг хүртэл явж байгааг рентген дурангаар илрүүлжээ.

Read More

Дуучин Б.Болд, Э. Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолт өчигдөр Бөхийн өргөөнд нижгэр боллоо. Хоёр өдөр болох уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд үзэгчид танхим дүүрэн үзэгчдийн уур халуунхан уур амьсгал дор боллоо. Өнөөдөр дахин эгшиглэх “Жаргалтай айл манайх” тоглолтын тасалбарыг сурагласан хүн олон байгаа гэсэн шүү.

Read More

Дэлхийн цахим ертөнцөд алдарт жүжигчин Леонардо Ди Капро, дуучин Леди Гагаг ёжилж тохуурхаж буй үйл явдал тарч нэлээдгүй шуугиан тарьсан. Тодруулбал саяхан болсон “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр Гага “Мини олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал авсан бөгөөд үүнийг Лео тохуурхсан нь бичлэгт үлдсэн. Энэ үйл явдлын дараа Леди Гагагийн сүйт залуу Тейлор Кинни жүжигчин эрийг уучлалт гуйхыг шаардсан байна. Лео ч буруугаа хүлээж, Гагатай сэтгэлээсээ ярилцаж уучлалт гуйсан гэнэ. Ойрын эх сурвалж мэдээллэхдээ “Тэд энэ явдлын дараа маш их инээлдсэн. Лео ёслолын өмнө жаахан балгачихсан болохоор өөрөө тийм үйлдэл гаргана гэж санаагүй гэнэ. Тиймээс дахиж ийм чухал үйл явдлын өмнө архи уухгүй гэдгээ амласан” гэжээ.

Read More

88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах наадамд нэр дэвшигчид хэдийнэ тодорчээ. Урлаг соёлын хамгийн том наадмуудын нэг Оскарын шагнал гардуулах ёслолд дэвшсэн бүтээл, нэр дэвшигчдийн жагсаалт өчигдөр гарсан байна.

Үүнээс нэрт жүжигчин Леонардо Пи Каприогийн тоглосон “Амилсан чөтгөр” кино шилдэг бүтээл, шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч зэрэг гол гол номинациудыг оруулаад хамгийн их буюу 12 номинацид нэр дэвшжээ.

Read More